Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Галат 5:10 - Ариун Библи 2004

10 Та нарыг өөр юуг ч бодохгүй гэдэгт би Эзэн дотор та нарт итгэж байна. Харин та нарыг үймүүлэгч хэн боловч шийтгэлээ хүртэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Та нарыг өөрөөр бодохгүй гэдэгт Эзэн дотор би та нарт итгэж байна. Харин та нарыг үймүүлэгч хэн боловч шийтгэлээ хүртэх болно.

Gade chapit la Kopi




Галат 5:10
28 Referans Kwoze  

Хэрэв болдогсон бол та нарыг үймүүлэгчид өөрсдийгөө агтлаасай.


Тиймээс төлөвшсөн бид бүхэн ийм бодолтой байцгаая. Хэрэв ямар нэгэн юман дээр та нар өөр бодолтой байвал, үүнийг бас Бурхан та нарт илэрхийлнэ.


Тэр нь үнэндээ ондоо сайн мэдээ биш юм. Зарим хүмүүс та нарыг үймүүлж, Христийн сайн мэдээг гуйвуулахыг хүсэж байна.


Намайг очих үед баярлуулах ёстой хүмүүс намайг гашуудуулах вий гэсэндээ би та нарт үүнийг бичсэн юм. Миний баяр баясгалан бол та бүгдийн баяр баясгалан мөн гэдэгт би та бүгдэд итгэдэг.


Тэдний дунд Хуменай, Александр нар байна. Бурханыг доромжлохгүй байхад сургахын тулд би тэднийг Сатанд тушаасан.


Үүнээс хойш надад хэн ч гай зовлон бүү авчраг. Учир нь би биедээ Есүсийн оромнуудтай билээ.


Та нарын төлөөх тэдний хичээнгүй байдал нь магтууштай бус юм. Харин тэд та нарыг зөвхөн өөрсдийнх нь төлөө хичээнгүй байлгахын тулд та нарыг биднээс салгахыг хүсдэг аж.


Мунхаг галатчууд аа, хэн та нарыг мэхлэв? Есүс Христ загалмайд цовдлогдсон нь та нарын нүдний өмнө дүрслэгдсэн.


Харин эрхэм нэр хүндтэй хүмүүсээс (тэдний хэн байсан нь надад огт хамаагүй. Бурхан нүүр царайг хардаггүй) надад нэмсэн юм ер алга.


Харин энэ нь биднийг боолчлолд оруулахын тулд Христ Есүс дотор бидэнд байгаа эрх чөлөөг минь тагнахаар шургалсан хуурамч ах дүү нараас болсон юм.


Та нарын дуулгавартай байдал биелэгдмэгц бүх дуулгаваргүй байдлыг шийтгэхэд бид бэлэн байдаг.


тийм хүнийг махан биеийг нь сүйрүүлэхийн тулд Сатанд тушаая гэж шийдэв. Ингэснээр түүний сүнс Эзэн [Есүсийн] өдөр аврагдаж болох юм.


Бид тэдэнд даалгаагүй байтал биднээс [очсон] зарим нь өөрсдийн үгээрээ та нарт төвөг удаж, сэтгэлийг тань үймрүүлснийг сонссон тул


Миний хэлснээс илүү ихийг хийнэ гэдгийг чинь би мэддэг тул чиний дуулгавартай байдалд итгэн, би чамд бичлээ.


Бид та нарт юу тушаана, түүнийг та нар хийж байгаа болон хийх ч болно хэмээн та нарын талаар Эзэн дотор итгэх итгэл бидэнд бий.


Би яг одоо та нарын дэргэд байн, дуу хоолойгоо өөрчлөхийг хүснэ. Яагаад гэвэл би та нарын талаар эргэлзээтэй байна.


Би та нарын төлөө дэмий хоосон хөдөлмөрлөсөн байх вий гэж та нарын төлөө айж байна.


Тийм учраас та нарын дэргэд байхдаа, нураахын тулд бус, байгуулахын тулд Эзэний надад өгсөн эрх мэдлийн дагуу ширүүн дориунаар хандахгүй гэсэндээ энэ бүхнийг би хол байхдаа бичиж байгаа юм.


Биднийг махан биеийнхээ дагуу явсан юм шиг боддог зарим хүмүүсийн эсрэг зоригтой байя гэж бодож байгаа итгэлтэйгээр дэргэд чинь байхдаа би зоригтой байхгүй байхын тулд та нараас гуйж байна.


Бид тэдний хамт нэг дүүгээ илгээв. Бид түүний зүтгэлийг нь олон удаа зүйл бүрээр сорьсон. Одоо тэр та нарт ихэд итгэдэг тул бүр ч их зүтгэлтэй болсон.


Ямар ч юманд та нарт найддагтаа би баярладаг.


Иймд үүнээс хойш бид хэнийг ч махан биеийн дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махан биеийн дагуу мэддэг байсан ч гэсэн эдүгээ бид Түүнийг дахиад тийм байдлаар нь мэдэхгүй.


Тийм хүнд олонхын зүгээс гарсан энэ шийтгэл хангалттай.


Энэхүү итгэлээр би эхлээд та нар уруу очихыг хүссэн нь та нар хоёр удаа нигүүлслийг аваасай гэсэнд юм.


Та нар сайн гүйж байсан. Хэн та нарыг үнэнд дуулгавартай байхад чинь саад болсон бэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite