Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Галат 2:5 - Ариун Библи 2004

5 Гэвч бид тэдний эрхэнд хормын зуур ч ороогүй. Ингэснээр сайн мэдээний үнэн нь та нарт үлдэх юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Гэвч бид тэдний эрхэнд хормын зуур ч ороогүй. Ингэснээр сайнмэдээний үнэн нь та нарт үлдэх юм.

Gade chapit la Kopi




Галат 2:5
11 Referans Kwoze  

Тиймээс та нарт үнэнийг хэлснээрээ би та нарын дайсан болсон хэрэг үү?


Харин би сайн мэдээний үнэнээр тэдний цэх шулуун явахгүй байгааг хараад, бүгдийн өмнө Кефт хандан “Чи иудей хүн байж, иудейчүүд шиг биш, харин харь үндэстэн шиг амьдардаг хэрнээ яагаад харь үндэстнүүдийг иудейн маягаар амьдар гэж албадна вэ?” гэж хэлсэн.


тэнгэрт та нарт зориулж хадгалагдсан найдварын учир юм. Энэ найдварыг та нар урьд нь сайн мэдээ болох үнэний үгнээс сонссон.


Түүний дотор та нар ч бас үнэний үгийг буюу та нарын авралын сайн мэдээг сонссоны дараа, мөн Түүнд итгээд, амлалтын Ариун Сүнсээр тамгалагдсан байв.


Хайртууд аа, би та нарт бидний хамтын нийтлэг авралын тухай бичье хэмээн бүхий л хичээл зүтгэл гаргаж байхдаа, ариун хүмүүст нэгэнт бүрмөсөн тушаагдсан итгэлийн төлөө тэмцэхийг ятган бичих нь шаардлагатай юм хэмээн бодлоо.


Та нар биднээс Бурханы захиасын үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин үнэхээр байгаагаар нь буюу итгэдэг та нарын дотор бас ажлаа хийдэг Бурханы үг хэмээн хүлээн авсан. Үүний төлөө бид бас Бурханд үргэлж талархдаг юм.


Паул, Барнаб хоёр тэдэнтэй зөрчилдөж, их маргаан болов. Ах дүүс хэдэн хүнийг Паул, Барнаб нарын хамт Иерусалим дахь элч нар, ахлагчид уруу энэ асуудлаар явуулахаар тогтоцгоов.


[Христийн] нигүүлслээр та нарыг дуудсан Түүнээс та нар өөр сайн мэдээнээс болж тийм түргэн салж байгаад би гайхаж байна.


Тэд надад энэ мэтээр дөрвөн удаа захидал илгээсэн бөгөөд би тэдэнд нөгөө л хариугаа өгөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite