13 Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна.
13 Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.
Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална».
Түүний цог жавхлант чадлын дагуу бүх хүчээр хүчтэй болгогдон, баяр хөөртэйгөөр бүхий л тэсвэр, тэвчээрт хүрч,
Эцэст нь Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн.
Тэр Өөрийн алдрын баялгийн дагуу Өөрийн Сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон соёрхох болтугай.
Хэрэв та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байвал та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарын төлөө биелэх болно.
Миний тухай тэд «Үнэн зөв, хүч нь зөвхөн ЭЗЭНд бий» гэж хэлнэ”. Хүмүүс Түүн уруу ирж, Түүнд уурсагч бүхэн доромжлогдоно.
Намайг хүчирхэгжүүлсэн бидний Эзэн Христ Есүст би талархдаг. Яагаад гэвэл Тэр намайг итгэмжит гэж үзээд үйлчлэл дээр тавьсан.
Тэр —Ир гэлээ. Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлан Есүс уруу явав.