21 Учир нь тэд бүгд Христ Есүсийнхийг биш, өөрсдийн сонирхлыг эрдэг.
21 Тэд бүгд Христ Есүсийнхийг бус, өөрсдийнхийг эрдэг.
Хэн ч өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг эрэг.
Тэгээд Есүс шавь нартаа —Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэг. Загалмайгаа үүрч, Намайг дагаг.
хүн бүр зөвхөн хувийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар.
Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус,
Яг надтай адил байгтун. Хүмүүсийг аврагдаасай гэсэндээ би өөрийн ашгийг бус, харин олны ашгийг хайн, бүхний дотор бүх хүний таалалд нийцүүлдэг.
зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй,
Хэрэв хэн нэг нь Над уруу ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үзэн ядахгүй бол тэр хүн Миний шавь байж чадахгүй.
Тэд бол цадахаа мэддэггүй, шуналтай ноход. Тэд ухаангүй хоньчид. Тэд бүгдээрээ өөр өөрийн мөрөө хөөн, хүн бүр өөрийн шударга бус олзыг буюу сүүлчийн ганцыг эрнэ.
Учир нь Дем энэ өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан.
Учир нь Христийн зовлонгууд бидэнд арвин байдгийн адил түүнчлэн бидний тайвшрал ч мөн Христээр дамжуулан арвин байдаг.
Миний анхны өмгөөлөл дээр хэн ч намайг дэмжсэнгүй. Харин бүгд намайг орхисон. Үүнийг нь тэдний эсрэг бүү тооцох болтугай.
Памфулд биднийг орхиж, ажлын төлөө бидэнтэй хамт яваагүй түүнийг авч явах хэрэггүй гэж Паул зүтгэсээр байлаа.
Паул болон түүний нөхөд Пафаас далай уруу гаран, Памфулын Пергэд хүрч ирэв. Иохан тэднийг орхиж, Иерусалим уруу буцжээ.
“Миний тахилын ширээн дээр ашиггүй галыг асаахгүйн тулд та нарын дундаас хэн нэгэн нь хаалгуудыг хаагаасай! Би та нарт таагүй байна. Та нарын гараас Би өргөлийг чинь хүлээн авахгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
Ази дахь бүх хүмүүс надаас нүүрээ буруулсныг чи мэднэ. Тэдний дунд Фугел, Хермоген нар байсан.
Гэвч Иехоаш хааны хорин гурав дахь жилд ч тахилч нар өргөөний эвдрэлийг засварласангүй байв.