Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Езра 9:8 - Ариун Библи 2004

8 Гэвч одоо богинохон хугацаанд бидний Бурхан ЭЗЭН нигүүлслээ бидэнд үзүүлж зугтсан үлдэгсдийг орхин, Өөрийн ариун газарт гадас өгсөн. Ингэснээр бидний Бурхан бидний нүдийг гэгээрүүлэн, боолчлолд байхад маань багахан сэргэлтийг соёрхох юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Гэвч одоо богинохон хугацаанд Бурхан ЭЗЭН минь нигүүлсэлээ үзүүлэн биднийг үлдэгсэд болгон орхиж, ариун газартаа биднийг гадсаар аргамжсан. Ингэснээр Бурхан маань бидний нүдийг гэгээрүүлэн боолчлолд байхад маань багахан сэргэлтийг соёрхсон.

Gade chapit la Kopi




Езра 9:8
36 Referans Kwoze  

Миний Бурхан ЭЗЭН, тунгаан бодож, надад хариу өгөөч. Нүдийг минь нээгээч, Эс тэгвэл би үхлээр нойрсох болно.


Хоёр хоногийн дараа Тэр биднийг амилуулах болно. Биднийг Түүний өмнө амьдруулахын тулд гурав дахь өдөрт Тэр биднийг босгох болно.


ЭЗЭН, Таны талаарх мэдээг би сонссон бөгөөд би сүрдэн эмээж байна. ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж, энэ үед тэдгээрийг мэдүүлээч. Хилэгнэх үедээ өршөөлөө санаач.


Мөнх амьдрагч Түүний нэр нь Ариун бөгөөд өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн үүнийг айлдав. “Би дорд нэгний сүнсийг сэргээж, гэмшсэн нэгний зүрхийг амьдруулахын тулд гэмшсэн болон даруу сүнстэй хүмүүстэй хамт өндөр, ариун газарт оршдог.


Таны хүмүүс Танд баярлахын тулд Та Өөрөө биднийг сэргээхгүй гэж үү?


Би ялагчийг Өөрийн Бурханы сүм дэх багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Өөрийн Бурханы нэр, тэнгэрээс Миний Бурханаас буун ирэх шинэ Иерусалим буюу Өөрийн Бурханы хотын нэр, Өөрийн шинэ нэрээ бичнэ.


Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана.


Тэднээс булангийн чулуу, тэднээс майхны гадас, тэднээс тулааны нум, тэднээс аливаа захирагч бүгдээрээ хамт ирэх болно.


“Үр амар тайван ургана. Усан үзэм жимсэлж, газар үр жимсээ гаргаж, тэнгэр шүүдрээ буулгана. Энэ бүх зүйлийг энэ ард түмний үлдэгсдэд Би өвлүүлнэ.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв энэ нь эдгээр өдрүүдэд энэ ард түмний үлдэгсдийн нүдэнд хэт хэцүү байвал, энэ нь мөн Миний мэлмийд хэцүү байх уу?» гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.


Гэсэн ч харагтун! Гадагш гаргагдах хөвгүүд охид хоёулаа, үлдэгсэд тэнд үлдэх болно. Харагтун, тэд та нар уруу ирэх гэж байгаа бөгөөд та нар тэдний байдал болон үйлдлийг үзэх болно. Тэгэхэд Иерусалим дээр Миний буулгасан гай зовлон, Миний тэнд буулгасан бүх зүйлийн төлөө та нар тайвшруулагдах болно.


Египетийн нутагт амьдрахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдэд буцаж ирж, амьдрахыг хүсэж буй Иудагийн нутаг уруугаа буцах ямар ч дүрвэгсэд, эсвэл амьд үлдэгсэд байхгүй. Учир нь оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй»” гэж айлдав.


эш үзүүлэгч Иеремиад хандан —Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө өөрийн Бурхан ЭЗЭНд залбираач. Учир нь таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүсээс цөөхүүлээ үлдсэн.


Би Өөрийн гэрийн доторх, ханануудын дундахыг болон хөвгүүд охидынхоос ч илүү сайн дурсгал, нэрийг өгнө. Би тэдэнд усташгүй, мөнхийн нэр өгнө.


Хэрэв түмэн цэргийн ЭЗЭН цөөн хүмүүсийг бидэнд амьд үлдээгээгүй бол бид Содомтой адил болж, Гоморратай төстэй байцгаах байсан.


Мэргэдийн үгс нь болбоос зүү буюу хадаас адил орох бөгөөд тэдгээрийг бичигчид нь нэг л Хоньчноор өгөгдсөн ажгуу.


Хэдийгээр би бэрхшээл зовлонгийн дунд явдаг ч Та намайг сэргээнэ. Та мутраа миний дайснуудын уур хилэнгийн өмнөөс сунгах бөгөөд Таны баруун мутар намайг аварна.


Тэд Түүнийг хараад гэрэлтэх болсон бөгөөд Тэдний нүүр царай дахин ичгүүрт орохгүй.


түүний сэтгэлийг нүхнээс буцаан авчрахын тулд бөгөөд тэрээр амийн гэрлээр гийгүүлэгдэхийн тулд болой.


Гэлээ ч Өөрийн агуу энэрлээр Та тэдний төгсгөлийг хийсэнгүй, орхисонгүй. Учир нь Та бол энэрэнгүй өрөвч Бурхан.


Эзэн минь, би Танаас гуйж байна. Таны чих зарцынхаа залбиралд сонор байг. Таны нэрийг хүндлэн бишрэгч зарц нарынхаа залбиралд Таны чих сонор байж, Өөрийн зарцдаа энэ өдрийг амжилттай болгон хайрлаж, энэ хүний өмнө түүнд нигүүлслийг соёрхооч гэв. Тэгэхэд би хааны сөнч байв.


Бид боол хэдий ч биднийг боолчлолд байхад бидний Бурхан биднийг орхисонгүй, харин ч Персийн хаадын өмнө бидэнд хайр энэрлээ үзүүлэн, биднийг дахин сэргээж, бидний Бурханы өргөөг босгон, түүний нурангийг сэргээн, бидэнд Иуда болон Иерусалимд хамгаалах хэрмийг өгчээ.


Амьд Бурханыг доромжлохоор өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг таны Бурхан ЭЗЭН сонсох биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбирлаа өргөөч” хэмээв гэжээ.


Тэгээд Ионатан —Миний эцэг энэ улсыг ядраажээ. Би энэ зөгийн балаас жаахан идэхэд миний нүд яаж гэрэлтэж байгааг харагтун.


Харин эцэг нь ард олныг тангараглуулсныг Ионатан сонсоогүй байжээ. Тийм учраас гартаа барьсан таягийн үзүүрийг тэр зөгийн балын сархинагт хийж, зөгийн бал аван гараа амандаа хийхэд, нүд нь гэрэлтэв.


Ядуу хүн ба дарлагч хоёрын нийтлэг зүйл гэвэл ЭЗЭН тэд хоёрын хоёулангийнх нь нүдэнд гэрэл тусгадаг.


Тэр өдөр ЭЗЭН зовлон, үймээн самуун, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад


Миний дайсан ч “Би түүнийг ялан дийлсэн” гэж, Намайг ганхах үед миний өстнүүд ч баярлах болно.


Тэнд аравны нэг хувь нь үлдсэн ч, түүнийг улиас, эсвэл царс мод шиг дахин шатаана. Түүнийг унахад хожуул нь үлдэнэ. Ариун үр нь түүний хожуул юм гэв.


Гэвч Би та нарын дунд даруу болон дорд хүмүүсийг үлдээж, тэд ЭЗЭНий нэрд хоргодох болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite