Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Езра 5:8 - Ариун Библи 2004

8 Бид Иуда мужид, агуу Бурханы өргөө уруу очсон ба түүнийг том чулуугаар барьж, хэрмүүдийг нь дүнзээр босгож буй бөгөөд энэ ажлыг маш болгоомжтой явуулж байгаа болон тэдний гарт амжилттай явагдаж байгаа гэдгийг хаан мэдтүгэй!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Хаанд мэдүүлсүгэй! Бид Иуда аймагт, аугаа Бурханы өргөөнд очив. Үүнийг дөрвөлжин чулуугаар барьж, ханыг нь дүнзээр босгож буй бөгөөд энэ ажлыг маш зүтгэлтэйгээр явуулж байгаа ба тэдний гараар энэ нь амжилттай урагшилж байна!

Gade chapit la Kopi




Езра 5:8
20 Referans Kwoze  

Миний хаанчлалын хэсэг бүрд хүмүүс Даниелын Бурханы өмнө эмээн чичрэгтүн гэдгийг би тушааж байна. Яагаад гэвэл Тэрбээр амьд Бурхан бөгөөд үүрд мөнх хувиршгүй. Түүний хаанчлал устгагдашгүй хаанчлал, Түүний эрх мэдэл мөнхөд байх болно.


Хамгийн Дээд Бурханы надад үйлдсэн тэмдэг, гайхамшгуудыг тунхаглах нь зөв гэж би бодлоо.


Небухаднезар дүрэлзсэн галтай зуухны хаалганд ойртож очоод, —Хамгийн Дээд Бурханы зарц нар болох Шадрах, Мешах, Абед-него нар аа, наашаа гарч, ойртон ирэгтүн гэжээ. Тэгэхэд Шадрах, Мешах, Абед-него нар гал дундаас гарч ирэв.


Хаан Даниелд хариулан, —Чи энэ нууцыг илчилж чадсан болохоор үнэхээр чиний Бурхан бол бурхдын Бурхан, хаадын Эзэн бөгөөд нууцыг илчлэгч мөн билээ гэв.


ЭЗЭН бол агуу ба өндөрт магтууштай бөгөөд Түүний агуу байдал хэмжээлшгүй билээ.


Тэгээд тэр хааны бүх мужид, тус тусынх нь бичиг үсгээр, ард түмэн бүрд өөрсдийн нь хэлээр зарлиг буулган, эр хүн бүр өөрийн гэртээ эзэн байж, өөрийн ард түмнийхээ хэлээр ярьдаг байх ёстой хэмээсэн захидлуудыг илгээв.


Энэ нь Энэтхэгээс Етиоп хүртэлх зуун хорин долоон мужийг хаанчилж байсан Ахашверошийн өдрүүдэд болов.


Эдгээр нь Иерусалимд амьдарч байсан, мужуудын тэргүүнүүд юм. Харин Иудагийн хотуудад израильчууд, тахилч нар, левичүүд, сүмийн үйлчлэгчид болон Соломоны зарц нарын үр удмынхан өөрсдийн хотууддаа хүн бүр өөрийн өмчөөр амьдарч байв.


Эдгээр нь Вавилоны хаан Небухаднезарын авч явсан цөллөгийн олзлогдогсдоос ирсэн мужийн хүмүүс юм. Тэд Иерусалим ба Иуда уруу, өөр өөрийн хот уруу буцаж ирсэн.


Тэнгэрийн Бурхан юуг тушаасан, тэр нь хаан болон хааны хөвгүүдийн хаанчлалын эсрэг хилэн төрүүлэхгүйн тулд тэнгэрийн Бурханы өргөөнд зориулан хичээл зүтгэлтэйгээр үйлдэгдэг.


Энэ нь тэд тэнгэрийн Бурханд тааламжит тахилыг өргөн, хаан болон түүний хөвгүүдийн амийн төлөө залбирахын тулд юм.


Вавилоны хаан Небухаднезарын Вавилон уруу авч одсон цөлөгдөгсдийн олзноос Иерусалим, Иуда уруу, өөр өөрийн хот уруу буцсан, мужийн хүмүүс нь эдгээр болно.


Дайсны хад бол манай Хадтай адилгүй. Түүнийг манай дайснууд ч өөрсдөө ялгадаг.


Та нарын Бурхан ЭЗЭН бол бурхдын Бурхан, эздийн Эзэн, агуу их, хүчирхэг, аймшигт Бурхан. Тэрээр хүнийг алагчилдаг ч үгүй, хээл хахууль авдаг ч үгүй.


Тэд түүнд дараах зүйлийг бичсэн мэдээллийг илгээжээ. “Дариус хаанд, бүх амар амгаланг айлтгая.


Тэгээд бид тэдгээр ахмадуудаас нь асууж, тэдэнд «Хэн та нарт энэ сүмийг дахин барьж, энэ барилгыг гүйцээн дуусгах зарлиг өгсөн юм бэ?» гэж хэлэв.


том чулуугаар гурван давхар, дүнзээр нэг давхар өрж баригтун! Зардлыг нь хааны эрдэнэсийн сангаас төл!


Swiv nou:

Piblisite


Piblisite