Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Езра 5:16 - Ариун Библи 2004

16 Тэгээд Шешбазар ирж, Иерусалимд Бурханы өргөөний суурийг тавив. Тэр үеэс эхлэн одоог хүртэл энэ нь баригдсаар байгаа бөгөөд хараахан дуусаагүй байна».

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 Тэгээд Шешбазар ирж, мөнөөх Иерусалимд Бурханы өргөөний суурийг тавив. Тэр үеэс эхлэн одоог хүртэл энэ нь баригдсаар байгаа бөгөөд хараахан дуусаагүй байна» гэсэн билээ.

Gade chapit la Kopi




Езра 5:16
11 Referans Kwoze  

Энэ сүм нь Адар сарын гуравны өдөр баригдаж гүйцжээ. Энэ нь Дариус хааны хаанчлалын зургадугаар жил байв.


Барилгачид ЭЗЭНий сүмийн суурийг тавимагц, Израилийн хаан Давидын зааварласанчлан ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмөргөө өмсөн бүрээтэйгээ, левичүүд, Асафын хөвгүүд цан барин зогсоцгоов.


Иерусалим дахь Бурханы өргөөнд ирснийхээ хоёр дахь жилийн хоёрдугаар сард Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа болон тэдний бусад ах дүү тахилч нар ба левичүүд, олзлогдогсдоос Иерусалимд ирцгээсэн бүх хүмүүс ажлыг эхэлсэн бөгөөд ЭЗЭНий өргөөний ажлыг хянуулахаар хориос дээш насны левичүүдийг томилов.


Жижиг юмсын өдрийг хэн үзэн ядсан бэ? Харин эдгээр долоо нь Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг харахдаа баярлах болно. Тэдгээр нь дэлхий даяар хэрэн хэсэх ЭЗЭНий мэлмий юм гэв.


“Энэ өдрөөс хойш анхаарагтун. ЭЗЭНий сүмийн суурийг тавьсан өдөр буюу есдүгээр сарын хорин дөрөвний өдрөөс анхаарагтун.


Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа нар босоцгоон, Иерусалим дахь Бурханы өргөөг дахин барьж эхлэв. Бурханы эш үзүүлэгчид тэднийг дэмжин тэдэнтэй хамт байцгаав.


иудейчүүд —Энэ сүмийг барихад дөчин зургаан жил шаардагдсан байтал, үүнийг Та гурван өдрийн дотор босгоно гэж үү? гэв.


Мөн Небухаднезарын Иерусалим дахь сүмээс авч Вавилоны сүмд аваачсан, Бурханы өргөөний алтан, мөнгөн сав суулгуудыг Кореш хаан Вавилоны сүмээс авч, өөрөө захирагчаар томилсон Шешбазар хэмээгч нэгэнд тэдгээрийг өгсөн болно.


Тэр түүнд ”Эдгээр сав суулгуудыг авч, яваад Иерусалим дахь сүмд хадгалуулан, Бурханы өргөөг байранд нь дахин бариул!” гэсэн.


Зеруббабелын гар энэ өргөөний суурийг тавьсан бөгөөд түүний гар үүнийг дуусгах болно. Тэгээд та нар түмэн цэргийн ЭЗЭН намайг та нар уруу илгээснийг мэдэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite