Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Езра 4:19 - Ариун Библи 2004

19 Би зарлиг гарган, судалгаа хийсэнд, тэр хот өнгөрсөн өдрүүдэд хаадын эсрэг босож байсан бөгөөд энэ хотод үймээн бослого болж байсан гэдгийг олж мэдлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Би бошиг зарлиг гаргаж, судлуулсанд, тэр хот өнгөрсөн өдрүүдэд хаадын эсрэг босож байсан бөгөөд тэр хотод өдөөн хатгалга болж байсан гэдэг нь олдов.

Gade chapit la Kopi




Езра 4:19
10 Referans Kwoze  

Хэрэг явдлыг нууцлах нь Бурханы суу алдар. Харин тэдгээрийг олж илрүүлэх нь хаадын суу алдар.


ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа амжилт олж байв. Тэрээр Ассирийн хааны эсрэг тэрслэн, түүнд үйлчилсэнгүй.


Одоо, хэрэв үүнийг хаан таалбал, Вавилон дахь хааны эрдэнэсийн санд судалгаа явуулж, Иерусалим дахь Бурханы энэ өргөөг дахин бариулахаар Кореш хаанаас гаргасан зарлиг байгаа эсэхийг хайж үзээд, энэ асуудлын талаар хаан өөрийн шийдвэрээ бидэнд илгээгтүн” хэмээв.


Энэ нь таны эцэг өвгөдийн бичлэгийн номуудад судалгаа явуулахын тулд юм. Тэгээд та бичлэгийн номуудаас тэр хот тэрслүү бөгөөд хаан болон мужуудад хохирол учруулагчид, мөн тэд өнгөрсөн өдрүүдэд тэр хотод бослого өдөөж байсан гэдгийг мэдэх болно. Тиймээс тэр хот эзгүй хоосон болсон.


ЭЗЭН тэднийг Өөрийн оршихуйгаас хөөх хүртэл Түүний уур хилэнгээр дамжуулан Иерусалим ба Иудад энэ нь биелжээ. Зедекиа Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.


чи түүнийг сайн эрж, асууж сураглаад, үнэхээр тийм жигшүүрт юм та нарын дунд гарсан байвал


Та нарын бидэнд илгээсэн баримт бичиг орчуулагдаж, надад уншуулсан болой.


Мөн Иерусалимыг захирдаг хүчирхэг хаад байж, Евфрат мөрний тэртээх бүх мужийг захиран өөрсдөдөө алба гувчуур, гааль ба татвар төлүүлж байсныг олж мэдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite