Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Еврей 9:21 - Ариун Библи 2004

21 Үүний адилаар тэр асар ба үйлчлэлийн бүх сав суулга дээр цус цацав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

21 Үүнчлэн бас тэрээр асар ба үйлчлэлийн бүх сав суулга дээр цус цацсан.

Gade chapit la Kopi




Еврей 9:21
12 Referans Kwoze  

Мосе түүнийг нядлан цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацав.


Дараа нь Мосе түүнийг нядлаад цусыг нь аван хуруугаараа заримыг нь тахилын ширээний эврүүдийн дээр тойруулан нялж, тахилын ширээг ариусгав. Тэгээд тэр бусад цусыг нь тахилын ширээний суурь уруу түүний төлөө эвлэрүүллийг хийхээр асган түүнийг ариусгав.


Өдөр бүр чи эвлэрүүлэлд зориулан нүглийн төлөөх тахил болгон нэг бух өргө. Түүний төлөө эвлэрүүллийг хийх үед тахилын ширээг цэвэршүүл. Чи түүнийг ариусгахаар тослогтун.


Чи бухын цуснаас авч, тахилын ширээний эврүүдэд хуруугаараа түрх. Бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгагтун.


Тэгээд тэр ард олны төлөө байсан эвийн тахилын өргөл болох үхэр болон хуцыг нядалжээ. Цусыг нь Аароны хөвгүүд түүнд өгсөнд, тэр түүнийг тахилын ширээ уруу тойруулан цацав.


Чи хуцыг төхөөрч, цуснаас нь авч, Аарон болон түүний хөвгүүдийн баруун чихний омог, баруун гарынх нь эрхий хуруу болон баруун хөлийнх нь эрхий хуруун дээр түрхэж, үлдсэн цусыг тахилын ширээн дээр тойруулан цацагтун.


Мосе цусны хагасыг нь авч, савнуудад хийн, хагасыг нь тахилын ширээн дээгүүр цацав.


Тэгээд чи тослох тос авч, асар болоод түүний доторх бүх зүйлийг тослоод, түүнийг болон бүх хэрэгслийг нь ариусга. Тэр нь ариун байх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite