Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Еврей 7:7 - Ариун Библи 2004

7 Гэтэл ямар ч маргаангүйгээр бага нь агуу нэгнээрээ ерөөгддөг юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Бага нь агуу нэгнээрээ ерөөгддөг нь маргаангүй.

Gade chapit la Kopi




Еврей 7:7
16 Referans Kwoze  

Дараа нь Левийн тахилч нар босож, ард түмнийг ерөөв. Тэдний дуу сонсогдож, тэдний залбирал Түүний ариун оршихуй болох тэнгэрт хүрсэн ажээ.


Бурханлаг байдлын нууц нь агуу гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрнө. Махан биеэр илчлэгдсэн Тэр нь Сүнс дотор зөвтгөгдсөн, Тэнгэрт элч нарт харагдсан, Үндэстнүүдийн дунд тунхаглагдсан, Ертөнцөд итгэгдсэн, Алдар дотор дээш авагдсан юм.


Тэрээр зогсоод, Израилийн бүх чуулганыг өндөр дуугаар ерөөн, —


Харин Давид гэр бүлийнхнээ ерөөхөөр буцаж ирэхэд, Саулын охин Михал Давидыг угтахаар гарч ирээд, —Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров? Мунхаг хүмүүсийн нэг нь ичгүүргүйгээр нүцгэлдгийн адил өнөөдөр тэр зарц нарынхаа шивэгчдийн нүдний өмнө нүцгэллээ гэв.


—Тэнгэр ээ, чих тавин сонс! Би үгээ хэлье. Газар аа, үгийг минь сонс!


Эдгээр нь Израилийн арван хоёр овог байжээ. Энэ бол тэднийг ерөөхдөө эцгийнх нь хэлсэн үг юм. Тэрээр хүн тус бүрд тохирох ерөөлийг хайрлажээ.


Харин тэр тэдний угийн бичгийнх биш боловч Абрахамаас аравны нэгийг хураасан бөгөөд амлалттай нэгнийг ерөөв.


Энэ нөхцөлд үхэх хүмүүс аравны нэгийг авдаг юм бол, тэр нөхцөлд амьд гэж гэрчлэгдсэн нь авдаг байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite