Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Еврей 7:6 - Ариун Библи 2004

6 Харин тэр тэдний угийн бичгийнх биш боловч Абрахамаас аравны нэгийг хураасан бөгөөд амлалттай нэгнийг ерөөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Харин тэднээс угсаалсан бус ч Абрахамаас аравны нэгийг хурааж, амлалттай нэгнийг тэр ерөөсөн юм.

Gade chapit la Kopi




Еврей 7:6
16 Referans Kwoze  

Учир нь ертөнцийн өв залгамжлагч байх болно хэмээн Абрахамд болон түүний үр удамд өгөгдсөн амлалт нь Хуулиар бус, харин итгэлийн зөвт байдлаар байсан аж.


Итгэлээр, Абрахам соригдохдоо Исаакийг тахил болгон өргөв. Амлалтуудыг хүлээн авсан тэрээр өөрийн ганц хүүгээ өргөсөн.


Учир нь энэ Мелхизедек бол Салемын хаан, Хамгийн Дээд Бурханы тахилч бөгөөд хаадыг хядаад буцаж яваа Абрахамтай уулзаж, түүнийг ерөөсөн юм.


Амлалтууд нь Абрахамд болон түүний үрд айлдагдсан юм. Тэр “Үрст” гэж олны талаар хэлээгүй, харин ганцын тухай “Чиний үрд” гэж айлдсан. Тэр бол Христ мөн.


Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, Хуулийн гардуулалт, үйлчлэл ба амлалтууд нь тэднийх юм.


Та нар бол эш үзүүлэгчдийн хөвгүүд бөгөөд “Чиний үрээр дэлхийн бүх өрх айлууд ерөөгдөх болно” хэмээн Абрахамд айлдан, эцэг өвгөдтэй чинь Бурханы байгуулсан гэрээний хөвгүүд юм.


Би чамайг агуу үндэстэн болгож, Чамайг ерөөн, Алдар нэрийг чинь агуу болгоно. Тэгээд чи ерөөлийн үндэс болно.


Тэд бүгд амлалтуудыг хүлээж авалгүй, харин холоос тэдгээрийг харж, мэндчилж, өөрсдийгөө дэлхийд харь хүмүүс хийгээд цөлөгдөгсөд гэдгийг хүлээн зөвшөөрөн итгэл дотор нас барсан билээ.


Чи өөрийгөө миний дүү охин гэж хэлнэ үү. Тэгвэл чамаас болж надад аюул учрахгүй. Миний амь чиний ачаар аврагдана гэжээ.


Гэтэл ямар ч маргаангүйгээр бага нь агуу нэгнээрээ ерөөгддөг юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite