Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Еврей 13:11 - Ариун Библи 2004

11 Учир нь ариун газар уруу цусыг нь нүглийн төлөөх тахил болгон тэргүүн тахилчийн авчирдаг тэдгээр амьтдын бие нь буудлын гадна шатаагддаг юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Учир нь нүглийн учир ариун газарт тэргүүн тахилч цусыг нь авчирдаг амьтдын бие хуарангийн гадна шатаагддаг.

Gade chapit la Kopi




Еврей 13:11
13 Referans Kwoze  

Гэвч эвлэрүүлэл хийхээр ариунаас ариун газарт цусыг нь оруулсан нүглийн төлөөх тахилын бух болон нүглийн төлөөх тахилын ухна нь хуарангийн гадна гаргагдаж тэдгээрийн арьс, мах, сэвс нь галд шатаагдах болой.


Харин бухын мах, арьс, сэвсийг хуарангийн гадна талд галд шатаагтун. Энэ бол нүглийн тахил юм.


Та нар түүнийг тахилч Елеазарт өгөх бөгөөд бярууг хуарангийн гадна авчран, тахилчийн өмнө нядлах болой.


Харин мах болон арьсыг нь тэр хуарангийн гадна галд шатаав.


Гэвч ариун газарт эвлэрүүллийг хийхээр аливаа цусыг нь хурлын майханд аваачсан нүглийн төлөөх тахилыг идэх ёсгүй. Энэ нь галд шатаагдах ёстой.


Аароны хөвгүүд цусыг нь түүнд авчирсанд, тэр цусанд хуруугаа дүрэн тахилын ширээний эврүүд дээр нялж, бусад цусыг тахилын ширээний суурь уруу асгав.


Тахилч хувцсаа угаан өөрийн биеийг усанд булхаад, дараа нь хуаран уруу орж болно. Гэхдээ тахилч үдэш болтол бузартсан байх болно.


Нүглийн төлөөх тахилын бухыг чи бас авах ёстой. Тэр нь ариун газрын гадна, өргөөний тогтоосон газарт шатаагдах ёстой.


Тэгээд тэр хувцсаа тайлан, өөр хувцас өмсөөд, үнсийг хуарангийн гадна цэвэр газарт аваачих ёстой.


Swiv nou:

Piblisite


Piblisite