Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Еврей 11:9 - Ариун Библи 2004

9 Итгэлээр тэр адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак, Иаков нартай хамт майханд нутаглаж, амлалтын газарт харийн хүн мэт, харийн нутагт байгаа мэт амьдарсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Итгэлээр тэр, адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак, Иаков нартай хамт майханд амьдарч, амлалтын газарт харийн нутагт буй мэт суусан.

Gade chapit la Kopi




Еврей 11:9
22 Referans Kwoze  

Тэндээсээ Бетелийн зүүн талын уул уруу хөдөлж, Бетелээс зүүн тийш, Аигийн баруун талд майхнаа босгожээ. Тэрээр тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээг босгож, ЭЗЭНий нэрийг дуудав.


Тэгээд Абрам майхнаа нүүлгэж, Хебронд байгаа Мамрегийн царс модны дэргэд очиж суугаад, тэнд ЭЗЭНд зориулж тахилын ширээ босгожээ.


Тиймээс Бурхан амлалтыг өвлөгчдөд Өөрийнхөө зорилгын өөрчлөгдөшгүй байдлыг үзүүлэхийг хүсэн андгай өгчээ.


Тэд Абрахамаас —Чиний эхнэр Сара хаана байна вэ? гэж асуусанд —Майхандаа байгаа гэж хариулав.


Тэрээр Негевээс гараад Бетел хүртэл аялж, Бетел, Аи хоёрын хооронд урьд өмнө майхнаа босгож байсан газартаа хүрч ирэв.


Тэгээд Иаков Кириат-арбагийн Мамре уруу явж, эцэг Исаактаа очив. Кириат-арба гэдэг нь Абрахам, Исаак хоёрын сууж байсан Хеброн билээ.


Тэрээр мөн Абрахамд өгсөн ерөөлөө чамд өгч, чамд болон чамтай хамт чиний үр удамд өгч, Абрахамд өгсөн газар буюу чиний түр сууж байгаа газрыг чамд өвлүүлэх болтугай! гэв.


Хөвгүүд нь өсөж, Есав гарамгай анчин болж, хээр талын хүн болсон атал, Иаков нь номхон дөлгөөн хүн болж, майхандаа суудаг байлаа.


Би бол та нарын дундах харийн хүн буюу түр оршин суугч хүн. Та нар надад нэгэн оршуулгын газрын эзэмшлийг өгнө үү? Би шарилаа тэнд оршуулъя гэжээ.


Абрахам гэртээ санд мэнд гүйж ороод, Сарад —Түргэлээрэй! Гурван сеа дээд зэргийн гурил аваад зуурч, бин хий гээд


Би одоо чиний харийн хүн мэт амьдран сууж байгаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний үр удмынханд үүрдийн өмч болгон өгөөд Би тэдний Бурхан нь болно хэмээв.


Тэр хоёрын эд хөрөнгө үлэмж их болсон тул хамтдаа амьдран сууж чадахгүйд хүрэв. Тэдний сууж байсан нутаг нь өөрсдийнх нь мал сүргээс болж тэдэнд хүрэлцэхгүй болжээ.


Иаков Фараонд —Би газар орон хэрэн явсаар зуун гучин жил болж байна. Би тийм ч урт наслаагүй, өвөг дээдсийнхээ нутаг газар сэлгэн амьдарсан он жилүүдэд хүрээгүй боловч хүнд бэрхийг тууллаа гэв.


Тэгэхэд тэд тоогоор цөөхөн, Маш цөөхөн бөгөөд тэр нутагт харийн хүмүүс байв.


Та нар гэр барьж, үр тарьж, усан үзмийн цэцэрлэг суулгаж, эзэмшиж болохгүй. Харин та нар түр оршин сууж байгаа нутагтаа олон өдрүүдийн турш амьдрахын тулд бүхий л өдрүүдийнхээ турш майхнуудад амьдрах болно” гэж хэлсэн билээ.


Тэгээд Абрахам филистчүүдийн нутагт олон хоног суужээ.


Лабан Иаковыг гүйцэн очиход Иаков ууланд майхнаа босгосон байв. Лабан ах дүү нарынхаа хамт Гилеад ууланд майхнаа босгов.


Swiv nou:

Piblisite


Piblisite