Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Еврей 10:23 - Ариун Библи 2004

23 Өөрсдийн найдварын хүлээн зөвшөөрлөө гуйвалгүй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

23 Найдвараа хүлээн зөвшөөрснөө гуйвалгүй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ.

Gade chapit la Kopi




Еврей 10:23
16 Referans Kwoze  

Та нарыг Дуудагч нь итгэмжит бөгөөд Тэр мөн үүнийг биелүүлэх болно.


Бурхан бол итгэмжит. Та нар бол Түүгээр дамжуулан Түүний Хүү нь болох бидний Эзэн Есүс Христтэй нөхөрлөхөөр дуудагдсан юм.


Эзэн бол итгэмжит. Тэр та нарыг муу нэгнээс хамгаалан хүчтэй болгоно.


Өмнө маань тавигдсан найдварыг барьж авахаар хоргодох газар уруу зугтаагч бид Бурханы хувьд худал айлдах боломжгүй хоёр өөрчлөгдөшгүй зүйлээр дамжуулан хүчтэй урам авахын тулд тэгжээ.


Тэр нь мэхэлдэггүй Бурханы мөнх цагаас өмнө амласан мөнх амийн найдварт үндэслэсэн юм.


Харин Христ Хүү нь болохын хувьд Түүний гэрт итгэмжит байсан юм. Хэрэв бид өөрсдийнхөө зориг болон найдварын сайрхлыг эцэс хүртэл бат сахивал бид Түүний гэр мөн байна.


Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм.


Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт байгаагаа бат сахь.


Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ.


Итгэлээр, Сара хүртэл хэдийгээр нас нь хэтэрсэн боловч үртэй болох хүчийг авсан байна. Учир нь тэр Амлагчийг итгэмжит гэж үзсэн юм.


Иймээс тэнгэрт заларсан аугаа Тэргүүн Тахилч болох Бурханы Хүү Есүс бидэнд байгаа тул өөрсдийн хүлээн зөвшөөрдөг итгэлээ бат баримталъя.


Учир нь хэрэв бид бат итгэлийнхээ эхлэлийг эцэс хүртэл бат сахивал Христийн хуваалцагчид болсон байна.


Би үнэнч шударгаар явж, Гуйвалгүйгээр ЭЗЭНд итгэсэн учраас, ЭЗЭН, Та намайг зөвтгөөч.


Тэдгээр нь өглөө бүр шинэ юм. Таны итгэлтэй байдал агуу ажээ.


Энэхүү үйлчлэлээр өгөгдсөн баталгааны улмаас тэд Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн дуулгавартай байдлын чинь төлөө, мөн тэдэнд болон бүх хүнд өгсөн та нарын хандивын өгөөмөр сэтгэлийн төлөө Бурханыг алдаршуулах болно.


Тиймд тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах дүү нар аа, бидний хүлээн зөвшөөрдөг Элч ба Тэргүүн Тахилч болох Есүсийг бодогтун.


Swiv nou:

Piblisite


Piblisite