Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Естер 9:4 - Ариун Библи 2004

4 Үнэхээр Мордехаи хааны өргөөнд нэртэй цуутай байсан бөгөөд түүний нэр алдар бүх муж даяар түгэн таржээ. Учир нь Мордехаи улам бүр нэртэй цуутай болов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Учир нь Мордехаи, хааны өргөөнд агуу нэгэн байсан бөгөөд түүний нэр алдар бүх аймаг даяар түгэн таржээ. Учир нь Мордехаи гэгч энэ хүн улам бүр өргөмжлөгдсөөр байв.

Gade chapit la Kopi




Естер 9:4
14 Referans Kwoze  

Түмэн цэргийн ЭЗЭН Давидтай хамт байсан тул тэрээр улам хүчирхэгжсээр байв.


Саулын гэр болон Давидын гэрийн хооронд урт удаан дайн үргэлжлэв. Давид улам хүчирхэгжиж, харин Саулын гэр улам доройтсоор байлаа.


Харагтун, Би тэр цагт та нарын бүх дарлагч нартай тооцоо хийх гэж байна. Би доголонг аварч, хөөгдөгсдийг цуглуулж, бүх дэлхийд тэдний ичгүүрийг магтаал болон яруу алдраар солино.


Харин шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, Тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно.


Та намайг хүмүүсийн довтлолт халдлагаас аварсан юм. Та намайг үндэстнүүдийн тэргүүн мэт болгосон. Миний мэддэггүй хүмүүс надад зарагддаг.


Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд Навчис нь ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй.


Ингээд Давидын алдар нэр бүх газарт түгэн тархжээ. ЭЗЭН бүх үндэстний дээр Давидаас эмээх айдсыг авчрав.


Тиймийн тул Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний гэр болон чиний эцгийн гэр Миний өмнө мөнхөд явна хэмээн Би чин үнэнээр өгүүлсэн билээ. Харин одоо ЭЗЭН айлдахдаа ”Энэ нь Надаас хол байг! Учир нь Намайг хүндэтгэдэг хүнийг Би хүндэтгэнэ. Намайг жигшигчдийг Би үл хайхарна.


Ийнхүү ЭЗЭН Иошуатай хамт байж, түүний алдар цуу нь тэр нутаг даяар тархав.


Түүний тухай зар бүх Сири даяар тархсанд, хүмүүс зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, унаж татдаг өвчтэй, саа өвчтэй бүхнийг Түүн дээр авчрахад Есүс тэднийг эдгээжээ.


Давидын сэнтий, түүний хаанчлалд шударга ёс, үнэн зөвийг үеийн үед тогтооход, Түүний засаглал болон энх амгалан нь одоогоос үүрд мөнхөд байх болно. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг хэрэгжүүлнэ.


Түүний эрх мэдэл болон хүч чадлын бүх үйлсийн тухай, мөн Мордехаид хаанаас дэвшүүлж хүртээсэн алдар гавъяаны бүрэн илтгэл, энэ бүхэн нь Персийн болон Медийн хаадын Судрын (он дарааллын) Номд бичигдээгүй гэж үү?


ЭЗЭН египет хүмүүсийн нүдний өмнө ард түмнийг таалан соёрхож, Мосе Египет улсад Фараоны зарц нар хийгээд ард түмний нүдэнд үлэмж агуу болов.


ЭЗЭНий өргөөнд суулгагдсан Тэд бидний Бурханы хашаануудад цэцэглэнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite