Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Естер 9:21 - Ариун Библи 2004

21 (Захидлууддаа тэр) жил бүрийн Адар сарын арван дөрөв дэх өдөр, мөн сарын арван тав дахь өдрийг тэмдэглэхийг үүрэг болгов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

21 жил бүрийн Адар сарын арван дөрөвний өдөр мөн арван тавны өдрийг сахин тэмдэглэхийг үүрэг болгов.

Gade chapit la Kopi




Естер 9:21
8 Referans Kwoze  

Энэ нь Адар сарын арван гурав дахь өдөр болсон бөгөөд арван дөрөв дэх өдөр нь тэд амарч, энэ өдрийг найр наадам баярын өдөр болгов.


Харин Сусын иудейчүүд тэр сарын арван гурав дахь болон арван дөрөв дэх өдөр цугларч, арван тав дахь өдөр нь амарцгаан, энэ өдрийг найр наадам баярын өдөр болгов.


Тэгээд Мордехаи эдгээр явдлыг тэмдэглэж, Ахашверош хааны хол, ойрын бүх мужид амьдрагч бүх иудейчүүдэд захидлуудыг илгээв.


Учир нь тэдгээр өдрүүдэд иудейчүүд дайснаасаа ангижирсан ба энэ сар нь тэдний хувьд уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болсон тул тэд энэ хоёр өдрийг найр наадам, баяр цэнгээн, мөн идээний хувийг бие биедээ илгээх болон ядуучуудад бэлэг өгөх өдрүүд болгов.


иудейчүүд өөрсдөдөө, өөрсдийн үр удамдаа болон тэдэнтэй нэгдсэн бүхэнд жил бүрийн тогтоосон цаг болоод ёс журмынхаа дагуу энэ хоёр өдрийг тэмдэглэхээ орхигдуулахгүйн тулд заншил болгон тогтоов.


Тэгэхэд Абихаилын охин Естер хатан иудей Мордехаитай хамт бүрэн эрхтэйгээр энэ хоёр дахь захидлыг бичиж, Пуримийн тухай батлав.


Энэ сүм нь Адар сарын гуравны өдөр баригдаж гүйцжээ. Энэ нь Дариус хааны хаанчлалын зургадугаар жил байв.


Ахашверош хааны арван хоёр дахь жилийн Нисан сар буюу нэгдүгээр сард Хаманы өмнө сар өдрийг товлохоор пур хэмээх шавгыг орхин Адар буюу арван хоёрдугаар сарыг шодов.


Swiv nou:

Piblisite


Piblisite