Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Естер 8:10 - Ариун Библи 2004

10 Тэгээд тэр хаан Ахашверошийн нэр дээр зарлигийг бичиж, хааны тамгат бөгжөөр тамгалан, захидлуудыг хааны морьдын жүчээний хурдан хүлгүүдийг унасан зарлагуудаар илгээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Тэрээр хаан Ахашверошийн нэр дээр бичиж, хааны тамгат бөгжөөр лацдан, захидлуудыг хааны морьдын жүчээний хурдан хүлгүүдийг унасан зарлагуудаар илгээв.

Gade chapit la Kopi




Естер 8:10
13 Referans Kwoze  

Небухаднезар хаан бүх дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүдэд хандан —Та нарт амар амгалан бялхах болтугай!


Чамаар Би морь болон түүнийг унагчийг нураадаг,


“Би бузарлагдаагүй, би Баалуудын хойноос яваагүй” гэж чи яаж хэлж чадна вэ? Хөндий дэх өөрийнхөө замыг хараач! Чи юу хийснээ мэдэж ав! Чи бол замаа будлиулж буй хурдан ингэ,


Израилийн хөвгүүд идээн өргөлөө цэвэр саванд хийн ЭЗЭНий гэрт авчирдаг шиг тэд та нарын бүх ах дүүсийг бүх үндэстнээс цуглуулан, морь тэрэг, жууз, луус, тэмээгээр Миний ариун уул Иерусалимд идээн өргөл болгохоор авчирна» гэж ЭЗЭН айлдаж байна.


Тэмээн сүрэг, Мидиан болон Ефагийн ботгонууд чамайг бүрхэнэ. Тэд бүгдээрээ Шебагаас ирнэ. Тэд алт хийгээд гүгэл авчран, ЭЗЭНий магтаалын сайн мэдээг тээнэ.


Хааны зарлиг байгаагаас хойш эрх мэдэл байгаа. “Та юу хийж байна?” гэж түүнд хэн хэлэх юм бэ?


Миний өдрүүд гүйгчээс ч илүү хурдан юм. Тэд зугтан оддог, тэд сайныг ер үздэггүй.


Зарлагууд хааны тушаалын дагуу хаан болон түүний ноёдын гараас авсан захидлуудыг тээн бүх Израиль, Иуда даяар явж, “Өө, Израилийн хөвгүүд ээ, Абрахам, Исаак, Израилийн Бурхан болох ЭЗЭН уруу эргэгтүн. Ингэвэл Ассирийн хаадын савраас зайлан, үлдсэн та нар уруу Тэр эргэнэ.


Иезебел Ахабын нэрээр захидлууд бичээд, тамгаар нь лацдан Наботтай хамт хотод нь амьдарч байсан ахмадуудад болон язгууртнуудад эдгээр захидлуудыг илгээв.


Тэд бас адуу болон хурдан морьдын идэх арвай, сүрлийг тус тусын үүргийн дагуу байх ёстой газарт нь нийлүүлж байв.


Одоо та нар зохистой гэж үзсэн зүйлээ хааны нэр дээр иудейчүүдэд хандан бичиж, хааны тамгат бөгжөөр тамгал! Учир нь хааны нэр дээр бичигдсэн, хааны тамгат бөгжөөр тамгалагдсан зарлиг нь хүчингүй болдоггүй.


Хаан минь, одоо энэ тушаалыг гаргаж, Меде, Персийн хувиршгүй хуулийн ёсоор түүнийг дахин өөрчлөхгүйн тулд энэ албан бичиг дээр гарын үсгээ зурагтун гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite