Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Естер 7:9 - Ариун Библи 2004

9 Тэгэхэд хааны өмнө байсан хааны тайгануудын нэг Харбона —Үзэгтүн! Хаманы байшингийн дэргэд хааны төлөө сайныг өгүүлсэн Мордехаид Хаманы бэлдсэн тавин тохой өндөр дүүжлүүр байна! гэхэд, хаан —Түүн дээр түүнийг дүүжил! гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Тэгэхэд хааны өмнө байсан хааны тайгануудын нэг Харбона —Үзэгтүн! Хаанд сайныг өгүүлсэн Мордехаид бэлдсэн Хаманы тавин тохой өндөр дүүжлүүр нь Хаманы гэрийн дэргэд байна! гэхэд хаан —Түүн дээр өөрийг нь дүүжил! гэв.

Gade chapit la Kopi




Естер 7:9
20 Referans Kwoze  

Тэгтэл эхнэр Зереш болон бүх найз нь —Тавин тохой өндөр дүүжлүүр хийлгээд өглөө нь Мордехаиг түүн дээр дүүжлэхийг хаанаас гуй. Тэгээд хаантай хамт найранд баяр хөөртэй оч! гэж хэлэхэд энэ зөвлөгөө Хаманд таалагдаж, тэрээр дүүжлүүр хийлгэв.


Долоо дахь өдөр хааны зүрх дарсанд баясах үедээ, хаан Ахашверошийн өмнө үйлчилж байсан долоон тайган хүн болох Мехуман, Бизта, Харбона, Бигта, Абагта, Зетар ба Каркас нарт ийн тушаав.


Намайг аюулгүй өнгөрөх зуур Хорон муу хүнийг өөрийнх нь торонд оруулаач.


Түүнийг мэдээгүй байхад сүйрлийг түүнд ирүүлж, Өөрийнх нь нуусан тор өөрийг нь бариг. Тэр л сүйрэлд түүнийг унагаагаач.


Дараа нь хаан зарлиг буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран, тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэднийг дарж, бүх ясыг нь хугалан буталжээ.


Хаанчлалын бүх сайд, аймгийн захирагчид, цэргийн ноёд, зөвлөгчид ба түшмэд хэлэлцээд, хаанаас нэгэн тогтоол гаргаж, тушаал мөрдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Энэ нь гуч хоногийн туршид хаантан минь, танаас өөр аль нэг бурханд, эсвэл хүнд гуйлтаа өргөсөн этгээд арслангийн нүхэнд хаягдах болно гэсэн тогтоол юм.


Тэд хоромхон зуур ингэж сүйрэх гэж! Тэд гэнэтийн аймшгаар бүрмөсөн сүйтгэгдсэн билээ!


Гэвч энэ нь хаанд хүрэхэд хаан иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой гэж үзэн, мөн түүнийг болоод хөвгүүдийг нь дүүжлүүрт дүүжлэх ёстой хэмээн захидлаар тушаав.


Тэднийг түүнтэй ярьж байх үед, хааны тайганууд хүрэлцэн ирж, Хаманыг Естерийн бэлдсэн найранд яаран авч одов.


Тэндээс сахиул байсан тайгануудын хоёр нь болох Бигтана, Гереш нарын талаар болон хаан Ахашверошт халдах гэсэн тэдний оролдлогын талаар Мордехаин мэдээлэл бичигдсэн байсныг олов.


Давид гүйж очин, тэр филист хүний дээр гарч, түүний илдийг хуйнаас нь сугалан авч, түүнийг алан, толгойг нь илдээр цавчин таслав. Өөрсдийн ирүүл дайчин үхсэнийг филистчүүд үзээд зугтацгаав.


Тэгэхэд Иехү цонх уруу толгойгоо өргөн, —Хэн миний талд вэ? Хэн бэ? гэв. Хоёр гурван түшмэл түүн уруу харжээ.


Тиймээс Ахашверош хаан Естер хатанд болон иудей хүн Мордехаид ийн хэлэв. —Үзэгтүн! Би Хаманы гэрийг Естерт өгсөн бөгөөд Хаман иудейчүүдийн эсрэг гар сунгасан учир түүнийг тэд дүүжлүүрт дүүжилсэн.


Ингээд хаан тийнхүү үйлдэг хэмээн зарлиг болж, зарлиг нь Сусад гарч, Хаманы арван хөвгүүнийг дүүжлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite