Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Естер 7:7 - Ариун Библи 2004

7 Тэгэхэд хаан хилэгнэн, дарс уухаа больж босоод ордны цэцэрлэг уруу оров. Харин Хаман хатан Естерээс амиа гуйхаар үлдэв. Учир нь хаан түүний эсрэг хор хөнөөлийг тогтоосныг тэр харжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Хаан хилэгнэн, дарс уухаа больж босоод ордны цэцэрлэг уруу оров. Харин өөрийг нь хөнөөхөөр хаан шийдсэн гэдгийг Хаман харсан тул хатан Естерээс амийнхаа төлөө гуйхаар үлдэв.

Gade chapit la Kopi




Естер 7:7
14 Referans Kwoze  

Хааны хилэгнэх нь арслангийн архирахтай адил боловч Таалал нь өвсөн дээрх шүүдэр мэт буюу.


Гэвч хатан Вашти тайгануудаар дамжуулсан хааны тушаалаар ирэхээс татгалзав. Тэгэхэд хаан ихэд уурсан, цээжин дотор нь хилэн дүрэлзэв.


Үзэгтүн, Иудей биш атлаа өөрсдийгөө Иудей хэмээн худал яригч Сатаны синагогийн хүмүүсийг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.


Тэгэхэд Небухаднезар уур хилэнд автаж, Шадрах, Мешах, Абед-него нарт хандан царай нь хувирчээ. Зуухыг жирийн үеийнхээс долоо дахин хүчтэй галлахыг тэрээр тушаав.


Чамайг зовоогчдын хөвгүүд нь ирж, чамд мэхийн, чамайг үзэн ядагчид бүгдээрээ хөлийн чинь уланд хүртэл бөхийнө. Тэд чамайг ЭЗЭНий хот буюу Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.


Хорон муу нь сайны өмнө сөгдөж, Хар санаатан шударга зөв хүний хаалганы өмнө сөхрөх болно.


Хорон санаатан хараад унтууцан, Шүдээ хавиран, устаж үгүй болно. Хорон муу хүний шунал хүсэл сөнөх болно.


Тиймээс одоо та яавал зохихыг бодож мэдэгтүн. Учир нь гай зовлон бидний эзэн болон түүний бүх гэрийнхнийг дайрах нь гарцаагүй боллоо. Эзэнтэн бол үнэхээр өөдгүй хүн тул хэн ч түүнтэй ярьж чадахгүй хэмээн өгүүлэв.


Ионатан —Тийм явдал чамаас хол байг. Миний эцэг чамд гай болохоор шийджээ гэдгийг лавтай мэдвэл би чамд мэдүүлэхгүй орхих юм гэж үү? гэхэд


Хэрэв таны эцэг “Сайн” гэж хэлбэл таны боол аврагдана. Харин хэрэв тэр ихээр хилэгнэвэл тэр надад хор учруулахаар шийджээ гэдэгт итгэ.


Эдгээр өдрүүдийг дуусахад хаан нийслэл Суса хотод байсан ихэс дээдсээс хамгийн дордод нь хүртэл бүх хүнд зориулан хааны ордны цэцэрлэгийн хашаанд долоо хоног үргэлжилсэн найр хийв.


Тийн тэд Хаманыг өөрийнх нь Мордехаид бэлдсэн дүүжлүүрт дүүжлэн, хааны уур хилэн намжив.


Хааны таалал мэргэн зарцад хүртээгддэг бол Уур хилэн нь хааны нэрийг хугалагчид оногдоно.


Хааны уур хилэн үхлийн элч мэт буюу. Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулдаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite