Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Естер 3:2 - Ариун Библи 2004

2 Хааны дааман хаалганы дэргэдэх хааны бүх зарц нар Хаманд хүндэтгэл үзүүлэн бөхийв. Учир нь хаан түүний тухайд тийн зарлигджээ. Харин Мордехаи бөхийсөн ч үгүй, хүндэтгэл үзүүлсэн ч үгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Хаан түүний тухайд тийн зарлигдсан тул хааны дааман хаалганы дэргэдэх хааны бүх түшмэд Хаманд сөхрөн мэхийв. Харин Мордехаи сөхөрсөн ч үгүй, мэхийсэн ч үгүй.

Gade chapit la Kopi




Естер 3:2
15 Referans Kwoze  

Энэ нь Есүсийн нэрд тэнгэрт байгаа, газар дээр байгаа, газрын доор байгаа бүх юмс өвдөг сөгдөж,


Түүний нүдэнд олиггүй хүн жигшигддэг Боловч ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг юм. Тэр өөрөө хохирсон ч андгайлснаасаа няцдаггүй.


Тэгээд Хаман тэр өдөр баяртай, өндөр сэтгэлтэй гарч явлаа. Харин Хаман хааны дааман хаалганы дэргэд Мордехаиг болон тэр түүний өмнө босохгүй, сүрдэн чичрэхгүй байгааг хараад Хаман Мордехаид уурлан хилэгнэв.


Мордехаиг өөрт нь бөхийх ч үгүй, хүндэтгэл үзүүлэх ч үгүй байгааг үзээд Хаман уур хилэнгээр дүүрэв.


Энэ явдлын дараа хаан Ахашверош нь агаг хүн Хаммедатагийн хүү Хаманыг алба ахиулан, эрх мэдлийг нь түүнтэй хамт буй ноёдоос дээгүүр тогтоон түүнийг дэвшүүлэв.


Тэр өдрүүдэд Мордехаиг хааны дааман хаалган тушаа сууж байхад хаалгыг сахиж байсан хааны албаны хүмүүсээс хоёр нь буюу Бигтан, Тереш нар өширхөн, хаан Ахашверошт халдахаар зэхэв.


Тэгээд онгон охидыг хамтдаа хоёр дахь удаагаа цуглахад Мордехаи нь хааны дааман хаалганы тушаа сууж байв.


Одоо явж, амалекчуудыг бут цохиж, тэдний хамаг юмсыг хүйс тэмтэрч, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхдийг нь ч, үхэр ба хонь, тэмээ ба илжиг зэргийг бүгдийг нь ал” хэмээв гэж хэлэв.


Тиймээс ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй тэр газар нутаг дээр чиний Бурхан ЭЗЭН эргэн тойронд чинь байгаа бүх дайснуудаас чамайг ангижруулж, амраах тэр цагт чи Амалекийн дурсамжийг тэнгэрийн доороос арчин хаях ёстой. Чи бүү март.


ЭЗЭНий сэнтий дээр буй гар. ЭЗЭН Амалектай үеийн үед дайтна гэж хэлэв.


ЭЗЭН Мосед —Үүнийг дурсгал болгон номд бичиж, Иошуад цээжлүүл. Учир нь Би Амалекийн дурсамжийг тэнгэрийн доороос бүрэн арилгана гэв.


өөрийн хоёр дахь сүйх тэргэндээ түүнийг суулгасанд түүний өмнө —Сөгд! хэмээн хүмүүс хашхирчээ. Ийнхүү Фараон Иосефт Египетийн бүх газар нутгийг захируулжээ.


Нийслэл Сусад бениамин хүн Кишийн хүү, Шимеигийн хүү, Иаирын хүү Мордехаи хэмээгч нэгэн иудей хүн байв.


Тэгэхэд хааны дааман хаалганы дэргэд байдаг хааны зарц нар Мордехаид —Чи яагаад хааны зарлигийг зөрчинө вэ? гэв.


Даниел хаанд хүсэлт гаргасны дагуу Шадрах, Мешах, Абед-него нараар хаан Вавилоны мужийн удирдлагыг захируулав. Даниел хааны ордонд суусан бөлгөө.


Swiv nou:

Piblisite


Piblisite