Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 9:5 - Ариун Библи 2004

5 Тэгвэл Би та нарын цус, амин цусыг заавал нэхнэ. Амьтан бүрээс ч би түүнийг нэхнэ. Хүн хийгээд хүний ах дүү бүрээс ч нэхнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Тэгвэл та нарын амь-цусыг Би заавал нэхнэ. Амьтан бүрээс өөрөөс нь үүнийг Би нэхнэ. Хүний гараас, ах дүү бүрийнх нь гараас ч хүний амийг Би нэхнэ.

Gade chapit la Kopi




Эхлэл 9:5
26 Referans Kwoze  

Хүн цохиж алагчийг заавал алах ёстой.


Цус урсгалтаар өшөө авагч Тэрээр тэднийг санадаг. Тэрээр зовогсдын хашхирахыг мартдаггүй.


Зөвт нэгэн Абелын цуснаас авахуулаад сүм болоод тахилын ширээ хоёрын хооронд та нарын алсан Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөвт хүний цус та нар дээр ирнэ.


Ард олныхоо дунд хов зөөгч мэт бүү яв. Хөршийнхөө амийн эсрэг бүү үйлд. Би бол ЭЗЭН.


Чи хүн бүү ал.


Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь


Реубен бусдадаа —Тэр хүүхдэд битгий гэм хий гэж би та нарт хэлээгүй юү? Гэвч та нар сонсоогүй. Тиймээс одоо бид түүний цусны үнэ өртгийг төлөх болж байна хэмээн хэлжээ.


Ингэж өөрийнхөө далан ах дүүгээ алж, эцэгтээ үйлдсэн Абимелехийн бузар мууг Бурхан өөрт нь хариулав.


Тэр тусмаа хорон мууг үйлдэгч хүмүүс зөв шударга хүнийг өөрийнх нь гэрт, өөрийнх нь орон дээр алсан байхад, одоо би цусыг нь та нарын гараас шаардаж, та нарыг хорвоогоос арчиж хаяхгүй юм гэж үү? гэв.


Түүний эцэг Иехоиадагийн өөрт нь үзүүлж байсан энэрлийг Иоаш хаан дурсан саналгүй, харин хүүг нь алжээ. Зехариа үхэхдээ —ЭЗЭН хараад, өшөө авах болтугай хэмээжээ.


Хэрэв хүн аливаа хүмүүн төрөлхтний амийг хороох аваас тэр нь гарцаагүй алуулах ёстой.


Амьтныг алсан хүн нь түүнийгээ ингэж нөхөн төлөх бөгөөд харин хүнийг алсан нэгэн нь алуулах ёстой.


Гэвч хэрэв тэр түүнийг төмөр зүйлээр цохин унагаснаас болж тэр хүн нь үхсэн бол тэр нь алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.


Хэрэв хүн үхэж болохоор, гартаа барьсан чулуугаар тэр түүнийг цохин унагасан бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.


Эсвэл хэрэв хүн үхэж болохоор, гартаа барьсан модон зүйлээр тэр түүнийг цохисон бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.


эсвэл хэрэв тэр өс хонзон санаж, өөрийн гараар түүнийг цохин унагасан бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн бол түүнийг цохисон тэр нэгэн заавал үхэх ёстой. Тэр бол алуурчин мөн. Цусан өшөө авагч нь алуурчинтай учрах үедээ түүнийг алах ёстой.


Харин хэн нэгэн хүн хөршөө үзэн ядаж, түүнийг отож байгаад, дайран цохисноор нөгөө хүн үхээд, алуурчин тэдгээр хотын аль нэгэнд зугтан очвол


тэр хотын ахмадууд хүн илгээж, түүнийг тэндээс бариад, цусан өшөө авагчийнх нь гарт тушааж, түүнийг ална.


Тэгэхээр чи өөрийн мэргэн ухаанаараа шийдэн, түүний буурал үсийг Үхэгсдийн орон уруу амар тайван явуулж болохгүй.


Өөрийн хүүг үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад, босож хааны удмын бүх хөвгүүдийг устгав.


Эцэст нь түүний зарц нар түүнийг эсрэг хуйвалдаж, түүнийг өөрийнх нь гэрт алав.


Гэвч тэр газрын ард түмэн Амон хааны эсрэг хуйвалдагчдыг бүгдийг нь алж, түүний оронд түүний хүү Иосиаг хаанаар өргөмжилжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite