Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 7:11 - Ариун Библи 2004

11 Ноаг зургаан зуун нас хүрсэн тэр жилийн хоёр дахь сарын арван долооны өдөр газрын гүний бүх булаг асар ихээр оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Ноагийн амьдралын зургаан зуу дахь жилийн хоёр дахь сард, уг сарын арван долооны өдөр их оёоргүй гүний бүх булаг садран оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 7:11
27 Referans Kwoze  

Газрын гүний булаг хийгээд тэнгэрийн усны хаалт хаагдаж, тэнгэрээс орж байсан бороо зогслоо.


Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Түүнийг дуугарахад тэнгэрүүд дээр ус хүржигнэх бөгөөд Тэрээр газар дэлхийн адгаас үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж аянга цахилгааныг бий болгож, Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.


Та нар Надаас эмээдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нар Миний өмнө чичирдэг биш үү? Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд түүнд хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ. Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй. Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй.


Тэгэхэд хааны түшмэл Бурханы хүнд хариулан —Үзэгтүн, хэрэв ЭЗЭН тэнгэрт цонхнууд хийсэн ч ийм юм байж болно гэж үү? гэж хэлэв. Тэрээр —Үзэгтүн, чи үүнийг өөрийн нүдээр үзэх боловч чи түүнээс идэхгүй гэсэн билээ.


Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би чамайг оршин суугчгүй хотууд мэт эзгүйрсэн хот болгох үед Би чиний дээр гүнийг гаргаж, их уснууд чамайг бүрхэх үед


Тэрээр далайн усыг овоо шиг хамтад нь цуглуулдаг. Тэрээр гүний усыг агуулахад хуримтлуулдаг.


Хааны гарын түшмэл хүн Бурханы хүнд хариулан, —Үзэгтүн, ЭЗЭН тэнгэрт цонхнуудыг хийсэн ч ийм юм байж болно гэж үү? гэжээ. Тэгэхэд Елиша —Үзэгтүн, чи үүнийг өөрийн нүдээр үзэх боловч чи үүнээс идэхгүй гэж хэлэв.


Тийнхүү Бурхан огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх усыг огторгуйн доорх уснаас салгасанд тэр нь ёсоор болов.


Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг хөвөгч авдарт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа.


Газар бутран эвдэрч, газар хагарч, газар хүчтэй донсолно.


Та горхи ба булгуудыг оргилуулсан. Та үргэлж урсдаг урсгалуудыг ширгээн хатаасан.


Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай биетэн бүхнийг устгана. Газар дэлхий дээр байгаа бүхэн үхнэ.


Тэрээр хүмүүсийн оршин суух газраас хол уурхайн нүх ухдаг бөгөөд тэр нь хүний хөлд мартагдсан байдаг. Тэд хүнээс хол цааш нааш дүүжлэгдэн савладаг.


Хүмүүсийг “Амар тайван, аюулгүй байдал” гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирэхэд, тэд зугтааж огт чадахгүй.


Тэр үед ертөнц усан галавт автан, усаар устгагдсан аж.


Дэлхий дээр үер болоход Ноа зургаан зуун настай байлаа.


Үзэгтүн, Тэрээр их усыг хорьдог бөгөөд тэд хуурайшдаг. Тэрээр тэднийг гадагш илгээдэг бөгөөд газар дэлхий усанд автдаг аж.


Чи далайн ундарга уруу нэвтэрч, гүний хөндийнүүдэд алхсан уу?


Түүний мэдлэгээр гүнүүд нээгдэж, үүлнээс шүүдэр унасан.


Аймшгийн дуунаас зугтагч нь нүхэнд унана. Нүхнээс авиран гарагч нь занганд орно. Учир нь орой дээрх цонхнууд нээгдэж, дэлхийн сууриуд ганхаж байна.


Хоёрдугаар сарын хорин долооны өдөр газар хатсан байв.


Хэн мэргэн ухаанаар үүлсийг тоолж чадах вэ? Эсвэл тэнгэрийн усны савнуудыг


Swiv nou:

Piblisite


Piblisite