Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 50:5 - Ариун Библи 2004

5 Эцэг минь надаар тангараглуулж хэлэхдээ “Үхэх цаг минь боллоо. Канаан нутагт өөртөө ухаж бэлтгэсэн оршуулгын газарт минь намайг оршуулаарай!” гэсэн билээ. Тиймээс намайг явуулж, эцгээ оршуулахыг болгооно уу? Би тэгээд эргэж ирье гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Эцэг минь надаар тангараглуулж хэлэхдээ “Харагтун, үхэх цаг минь боллоо. Канаан нутагт өөртөө ухаж бэлтгэсэн оршуулгын газарт минь намайг оршуулаарай!” гэсэн билээ. Тиймээс намайг явуулж, эцгээ нутаглуулаад эргэж ирэхийг минь болгооно уу? гэв.

Gade chapit la Kopi




Эхлэл 50:5
19 Referans Kwoze  

«Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш цавчиж, өндөрлөг дээр өөртөө бунхан цавчиж, хадан дотор өөртөө зориулан амрах газар сийлэх эрх чамд хэн өгсөн бэ?


Тэд түүнийг өөрийнх нь булшинд оршууллаа. Тэр булшийг Аса өөртөө зориулан Давидын хотод ухуулсан юм. Тэд түүнийг сүрчиг хийгчдийн жороор найруулсан төрөл бүрийн үнэртэнгүүдээр дүүргэсэн амралтын газар хэвтүүлээд, түүнд зориулан асар том гал асаажээ.


хаданд ухаж хийсэн өөрийнхөө шинэ булшинд тавьж, бул чулуу өнхрүүлэн булшны амыг таглаад явжээ.


Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, сүнс нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажгуу.


Өгсүүр газраас зүрхшээж, замаар явах ч аймшигтай санагдаж, толгой тань бууралтаж, бие хаа чинь даагдахгүй болно. Дараа нь мөнхийн гэртээ одоход чинь гашуудагсад гудамжаар алхах болно.


Хэрэв хүн зуун хүүхдийн эцэг болоод олон жил амьдраад, улмаар цаашид амьдарсаар байвч сэтгэл нь сайн юманд цадаагүй, оршуулга нь ч зохих ёсоороо болоогүй бол би “амьгүй төрсөн хүүхэд түүнээс дээр юм даа” гэж хэлнэ.


Тэд цусаа Иерусалимын эргэн тойронд ус мэт урсгасан. Тэднийг оршуулах хэн ч байгаагүй.


Та намайг үхэлд буюу амьд бүхний уулзах гэрт аваачна гэдгийг би мэдэж байна.


Саул Ионатанд —Юу үйлдсэнээ надад өгүүлэгтүн гэхэд Ионатан түүнд хариулан, —Би гартаа байсан таягийн үзүүрээр жаахан зөгийн бал авч, үнэхээр амссан. Би энд байна. Одоо би үхэх ёстой гэв.


Би энэ газартаа үхнэ. Би Иорданыг гатлах ёсгүй. Харин та нар гаталж, тэр сайхан газрыг эзэмших болно.


Иосеф ах дүү нартаа хандаж —Би үхэвч Бурхан та нарт туслахаар хүрч очиж, та нарыг энэ газраас дагуулан гаргаад, Абрахам, Исаак, Иаковт тангарагласан тэр газарт аваачна гээд,


Израиль Иосефт хандаж —Үхэх цаг минь боллоо. Харин Бурхан та нартай хамт байж, та нарыг өвөг дээдсийн тань газар уруу буцаах болно.


Чи газар шороондоо эргэж очих хүртлээ Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно гэжээ.


Гашуудлын хугацаа өнгөрмөгц Фараоны ордныхонд хандаж, Иосеф хэлсэн нь —Хэрэв би одоо та нарын таалалд нийцсэн бол та нар миний энэ үгийг Фараонд сонордуулж өгнө үү?


Фараон —Эцэгтээ тангарагласан ёсоор, чи яваад эцгээ оршуул гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite