Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 49:25 - Ариун Библи 2004

25 Чиний эцгийн Бурханаар дамжин Түүнээс чамд туслах болно. Төгс Хүчит Нэгэнээр дамжуулан, Тэрээр чамайг ерөөх болно. Энэ нь дээд тэнгэрийн ерөөл, Доор гүний ерөөл, Хөх ба умайн ерөөл болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

25 Чиний эцгийн Бурханаар дамжин Тэр чамд туслах болно. Төгс Хүчит Нэгэнээр дамжуулан Тэрээр чамайг ерөөх болно. Дээр тэнгэрийн ерөөл Доор оёоргүй гүний ерөөл Хөх ба умайн ерөөл энэ болой.

Gade chapit la Kopi




Эхлэл 49:25
22 Referans Kwoze  

Бурхан түүнд —Би Төгс Хүчит Бурхан байна. Чи өнөр өтгөн болж, үрж! Үндэстэн, олон үндэстэн чамаас гарч, Мөн хаад бас чамаас төрж гарах болно.


Үзтэл, ЭЗЭН түүний дээр зогсоод, —Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан байна. Чиний хэвтэж байгаа газрыг Би чамд болон чиний үр удамд өгнө.


Миний Бурхан Өөрийн алдар дахь баялгаар Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр тань хангана.


“Би хүч тэнхээ, гарынхаа чадлаар энэ хөрөнгө чинээг өөртөө бий болгосон юм” гэж чи зүрхэндээ хэлүүзэй.


Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тус болох юм. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий сүсэглэл нь бүх зүйлд тустай.


Бурханы хүн Мосе үхэхийнхээ өмнө Израилийн хөвгүүдийг ерөөсөн ерөөл нь энэ болой.


Тэрээр —Тайван байцгаа. Бүү айгтун. Та нарын Бурхан, эцгийн чинь Бурхан та нарын уутанд тэр эрдэнэсийг хийж өгсөн юм. Та нарын тэр мөнгийг би авсан гэж хэлээд, Симеоныг тэдэнд гаргаж өгөв.


Бурхан чамд тэнгэрийн шүүдэр, Газрын баялаг, Арвин их үр тариа, Дарс хайрлах болтугай!


Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор тэнгэрлэг газар дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн.


Үнэндээ ЭЗЭН сайныг өгөх бөгөөд Бидний газар нутаг ургацаа ургуулна.


намайг эцгийн минь гэрт амар тайван буцаавал ЭЗЭН миний Бурхан болж,


Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.


Бүгдээрээ босож, Бетел уруу явцгаая. Миний зовлонт өдөр надад хариу өгч, хаана ч явсан, надтай хамт байсан Бурханд зориулж, тахилын ширээг тэнд би босгоно гэж хэлэв.


Учир нь ЭЗЭН Бурхан бол нар болон бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл болон алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас ямар ч сайн юмыг нуун дарагдуулдаггүй.


Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН Абрамд үзэгдэж —Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.


Төгс хүчит Бурхан чамайг ерөөж, чамайг олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болгон, чамаар олон үндэстнүүдийг бий болгож,


Иаков —Миний өвөг Абрахамын Бурхан, миний эцэг Исаакийн Бурхан, ЭЗЭН минь! Та надад “Чи төрсөн нутаг, төрөл төрөгсөд уруугаа буц, Би чамайг ерөөх болно” гэж надад хэлсэн.


Иаков Иосефт хандаж —Төгс хүчит Бурхан Канаан нутгийн Лузд надад үзэгдэж, ерөөсөн билээ.


Нөгөөгийнх нь нэрийг Елиезер гэдэг аж. Учир нь Мосе —Миний эцгийн Бурхан миний тусламж байсан бөгөөд намайг Фараоны илднээс аварсан гэжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite