Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 49:18 - Ариун Библи 2004

18 ЭЗЭН минь, би Таны авралыг хүлээдэг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 ЭЗЭН минь, би Таны авралыг хүлээдэг.

Gade chapit la Kopi




Эхлэл 49:18
32 Referans Kwoze  

Өө, ЭЗЭН, би Таны авралыг хүсэн тэмүүлдэг бөгөөд Таны хууль бол миний баясал юм.


Өө, ЭЗЭН, би Таны авралд найддаг бөгөөд Таны тушаалуудыг биелүүлдэг.


Харин миний хувьд, би ЭЗЭНийг хүлээн харуулдах болно. Би авралынхаа Бурханыг хүлээнэ. Миний Бурхан намайг сонсох болно.


Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол бидний Бурхан байна. Тэр биднийг аврахыг бид хүлээж байсан. Энэ бол бидний хүлээсэн ЭЗЭН. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе” гэж ярих болно.


Би ЭЗЭНийг хүлээдэг, сэтгэл минь ч хүлээдэг бөгөөд Түүний үгэнд би найддаг билээ.


ирэх уур хилэнгээс биднийг гэтэлгэдэг Есүсийг Тэр үхэгсдээс амилуулсан бөгөөд Түүний Хүүг тэнгэрээс ирэхийг хүлээх тухай мэдүүлэв.


Учир нь Миний нүд Таны авралыг харлаа.


Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт шударга агаад сүсэгт нэгэн байв. Тэр Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа.


Тэнгэр элч түүнд —Мариа, бүү ай. Чи Бурханы ивээлийг олжээ.


Түүнийг Хүү төрүүлэхэд, чи Түүнийг Есүс гэж нэрлэ. Учир нь Тэр Өөрийн ард түмнийг нүглээс нь аварна гэж хэлэв.


Түүнийг хүлээгсдэд, Түүнийг хайсан хүнд ЭЗЭН сайн ажээ.


Өө, ЭЗЭН, Өөрийн хайр энэрлийг бидэнд үзүүлж, Өөрийн авралыг бидэнд хайрлаач.


Би ЭЗЭНийг тэвчээртэйгээр хүлээсэн. Тэр над уруу ойртож, миний хашхирахыг сонссон.


Израилийн аврал Сионоос гарах болтугай! ЭЗЭН Өөрийн олзлогдсон хүмүүсийг эргүүлэн авч ирэхэд Иаков баясан, Израиль баярлана.


Учир нь бид Сүнсээр дамжуулан итгэлээр зөвт байдлын найдварыг хүлээж байна.


Харин бид харахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийгээ тэвчээртэйгээр хүлээдэг.


Учир нь бүтээлийн тэсэн ядаж хүлээдэг нь Бурханы хөвгүүдийн илчлэгдэх юм.


(Тэр тэдний шийдвэр, үйл хэрэгтэй санал зөрсөн юм) Иосеф иудейчүүдийн хот болох Ариматын хүн байсан бөгөөд Бурханы хаанчлалыг хүлээж байжээ.


Бурханы хаанчлалыг хүлээж байсан Ариматын Иосеф гэгч Зөвлөлийн хүндэт гишүүн ирэв. Тэр зориг гарган Пилатад бараалхаж, Есүсийн цогцсыг гуйхад,


Ийм учраас одоо ирж, миний эзэн Ассирийн хаантай наймаа хийгтүн. Хэрэв танай хүмүүс морь унаж чадах юм бол би чамд хоёр мянган морьд өгье.


Өө ЭЗЭН, бидэнд нигүүлсэнгүй хандаач. Бид Таныг хүлээнэ. Өглөө бүр Та бидний хүч болж, зовлонтой цагт Та бидний аврал байгаач.


Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна.


Харагтун, зарцын нүд эзэнтнийхээ гарыг, Шивэгчний нүд эзэгтэйнхээ гарыг хардаг шиг Түүнийг биднийг нигүүлсэх хүртэл Бидний нүд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу хардаг.


Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл, Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтугай.


Сэтгэл минь, Бурханыг л чимээгүй хүлээ, Учир нь миний найдвар Түүнээс юм.


Миний сэтгэл Бурханыг л чимээгүй хүлээнэ. Миний аврал Түүнээс юм.


ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь ЭЗЭН бол шударга ёсны Бурхан. Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ!


Дан замын хажуугийн могой, Морины өсгийг хатгаж, Унаж яваа эзнийг нь арагш унагадаг замын хажуугийн хорт могой болно.


ЭЗЭН бол миний хүч ба дуу. Тэр миний аврал болсон. Энэ бол миний Бурхан, би Түүнийг магтах болно. Миний эцгийн Бурхан, би Түүнийг өргөмжилнө.


Хорон санаатан муу үйлийнхээ төлөө хөсөр хаягдах бол Шударга зөв хүн үхсэн ч хоргодох газартай.


Гартаа хуурамч жинлүүр атгасан худалдаачин нь дарлах дуртай.


Swiv nou:

Piblisite


Piblisite