Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 47:4 - Ариун Библи 2004

4 Тэд бас Фараонд хандаж —Канаан нутагт болсон хүнд хэцүү ган зудад таны зарц бидний мал сүрэг бэлчээргүй болсон тул бид энд нутаглахаар хүрч ирлээ. Тиймээс зарц биднийг Гошен нутагт суулгаж өгнө үү? гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Тэд бас Фараонд —Канаан нутагт болсон хүнд хэцүү ган гачигт таны зарц бидний мал сүрэг бэлчээргүй болсон тул бид энд цагаачлахаар хүрч ирлээ. Тиймээс зарц нараа Гошен нутагт суулгаж өгнө үү? гэж хэлэв.

Gade chapit la Kopi




Эхлэл 47:4
11 Referans Kwoze  

та нар “Таны зарц бид болон бидний өвөг дээдэс хар багаасаа өдий хүртэл мал малласаар ирлээ” гэж хэлээрэй. Египетчүүд хоньчдод маш дургүй учир та нарыг Гошен нутагт суулгах болно гэв.


Чи бас ЭЗЭН Бурханыхаа өмнө “Миний өвөг эцэг бол тэнүүлч Арамей хүн байсан. Тэр хэдхэн хүн дагуулаад, Египетэд очиж, тэнд суурьшаад, агуу, хүчирхэг, өнөр өтгөн үндэстэн болсон билээ.


ЭЗЭН Абрамд —Чиний үр удмынхан өөрсдийнх нь бүс нутагт харь хүмүүс болоод, дөрвөн зуун жилийн турш зарцлагдаж, дарлагдах болно гэдгийг баттай мэдэж ав.


Тэр нутаг ган зудад хүнд нэрвэгджээ.


Бүх Египет болон Канаан өлсгөлөнд нэрвэгдэж, үлэмжийн гай зовлон ирж, бидний эцэг өвгөдөд хоол хүнс олдохоо больжээ.


Израиль ч бас Египетэд ирсэн. Ингэж Иаков Хамын нутагт түр суусан.


Бурхан ийнхүү айлдахдаа “Түүний үр удам хүний нутагт харь хүн болон, боолчлогдох бөгөөд дөрвөн зуун жилийн турш дарлагдана.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Миний ард түмэн анх Египет уруу амьдрахаар очсон. Дараа нь ассиричууд тэднийг учир шалтгаангүйгээр дарлав.


Тэр газарт ган болсон учир Абрам Египетэд түр суухаар тийшээ очив. Тэр нутаг маш их гантай байжээ.


Фараон Иосефт хандаж —Чиний эцэг болон ах нар чинь чам дээр хүрч ирсэн байна.


Та үр хүүхэд, ач зээ нар, мал сүрэг, бүх эд хөрөнгийнхөө хамт Гошен нутагт амьдран сууж, надад ойрхон бай.


Swiv nou:

Piblisite


Piblisite