Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 47:25 - Ариун Библи 2004

25 тэд —Та бидний амийг аварлаа. Бид эзэн таны таалалд багтах болтугай! Бид Фараоны боол болцгооё гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

25 тэд —Та бидний амийг аварлаа. Бид эзнийхээ нүдэнд тааллыг олох болтугай! Бид Фараоны зарц болцгооё гэлээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 47:25
11 Referans Kwoze  

Есав —Би хамт яваа хүмүүсийнхээ заримыг чамтай үлдээе гэхэд Иаков —Яах юм бэ? Эзэн та намайг таалалдаа багтаагаач гэв.


Тэгэхэд тэр —Хэдийгээр би таны шивэгчдийн нэгтэй ч эн зэрэгцэхгүй боловч та намайг тайтгаруулж, шивэгчин надтай үнэхээр элэгсгээр ярьсан тул эзэн минь таны өмнө би тааллыг тань олов гэж өгүүлэв.


Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм.


Фараон Иосефт Зафенат-панеа гэдэг нэр хайрлаж, Оны тахилч Потиферагийн охин Асенатыг түүнд эхнэр болгон өгөв. Тэгээд Иосеф гарч Египетийн бүх газар нутгаар аялав.


Эзэн минь ээ! Хэрэв би таны таалалд нийцсэн бол, өчүүхэн зарц намайгаа битгий орхин өнгөрөөрэй хэмээн би гуйж байна.


Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд мах цустай амьтан бүхнээс эр, эмийг хос хосоор нь хөвөгч авдарт аваачиж оруул.


Та нар ургацаа хурааж, тавны нэгийг нь Фараонд өгөөд, үлдсэн дөрвөн хувийг нь өөрсдөдөө авч, талбайд тарих үр ба өөрсөддөө болон гэрийнхэндээ, үр хүүхдүүддээ өгөх хоол хүнс болгон хэрэглэцгээ! гэсэнд


Иосеф ургацынхаа тавны нэгийг Фараонд өргөх ёстой газрын хууль тогтоосон нь өнөөдрийг хүртэл хүчинтэй ажээ. Зөвхөн тахилчдын газар л Фараоных болсонгүй.


Элч нар Иаковт буцаж ирээд, —Бид таны ах Есавд хүрч очлоо. Тэрээр тантай уулзахаар дөрвөн зуун хүнийг дагуулан ирж байна гэжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite