10 Симеоны хөвгүүд Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар, Канаан эмэгтэйгээс төрсөн Шаул.
10 Симеоны хөвгүүд Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар, канаан эмэгтэйгээс төрсөн Шаул.
Симеоны хөвгүүд нь Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар болон Канаан эмэгтэйн хөвгүүн Шаул нар юм. Тэд Симеоны ургууд билээ.
Тэр бас дахин жирэмсэлж, хүү төрүүлээд, —ЭЗЭН миний хайр хишиг хүртээгүйг сонсоод, энэ хүүг бас надад өглөө гээд түүнийгээ Симеон гэж нэрлэжээ.
Израилийн хөвгүүд нь Реубен, Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун,
Симеоныхоос Зуришаддаин хүү Шелумиел,
Иаков Симеон, Леви хоёрт хандаж —Энэ нутгийнханд, канаанчуудад болон перизчүүдийн дунд та нар намайг жигшүүр болгосноороо надад гай тарьлаа. Бид цөөхүүлээ, тэд миний эсрэг нийлж, намайг довтлон, намайг алж, гэр оронтойгоо би устгагдах болно гэв.
Гурван өдрийн дараа тэднийг өвчтэй байхад нь Иаковын хоёр хүү, Динагийн ах Симеон, Леви хоёр тус тус сэлмээ авцгааж, ажиггүй байхад нь хот уруу довтлон, хамаг эрчүүдийг нь алжээ.
Исаак Иаковыг дуудаад, түүнийг ерөөн, захиж хэлсэн нь —Чи канаанчуудын охидоос эхнэр бүү ав.
Реубений хөвгүүд Ханох, Паллу, Хезрон, Карми.
Левийн хөвгүүд Гершом, Кохат, Мерари.