2 Иосефын енгэнэн уйлсан нь египетчүүдэд сонсогдсон ба Фараоны ордонд ч сонсогджээ.
Тэд чангаар уйлалдан, Паулыг тэврэн авч дахин дахин үнсэцгээж байлаа.
Өө, ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайн үйлийг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд, цурхиран уйлав.
ЭЗЭН та хоёрыг өөрсдийн чинь нөхрийн гэрт амарлингуй байлган соёрхох болтугай хэмээн өгүүлэв. Тэгээд тэр тэднийг үнссэнд тэд дуугаа өндөрсгөн уйлалдав.
Дараа нь бүх чуулган өөрсдийн дуугаа өндөрсгөн хашхирч, тэр шөнө ард олон уйлалдав.
Иосеф хөсөг тэргээ бэлтгэж, эцэг Израильтайгаа уулзахаар Гошенд хүрч очоод, түүнд өөрийгөө үзүүлэн, хүзүүгээр нь тэврээд удтал уйлав.
Иосеф дүүгээ хараад, сэтгэл нь ихэд уярч, яаран уйлах газар хайн, өрөөндөө ороод уйлав.
өөрийн дүү Бениаминыхаа хүзүүгээр тэврэн уйлахад Бениамин ч бас түүний хүзүүгээр тэврэн уйлав.
Иосеф бас ах нараа үнсээд, тэвэрч уйлав. Тэгээд ах нар нь түүнтэй ярилцацгаав.
Иосеф тэднийг орхин гарч, уйлаад, дахин эргэн ирж, тэдэнтэй ярилцав. Иосеф тэдний дундаас Симеоныг барьж аваад, тэдний нүдний өмнө хүлж орхив.
Би нигүүлслийн, гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр ,Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд өөрсдийн жадалсан Намайг харна. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно.