Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 44:18 - Ариун Библи 2004

18 Иуда түүнд ойртон очиж хэлсэн нь —Эзэн минь ээ! Зарц чинь таны сонорт нэг үг хэлье. Та болгооно уу? Та зарцдаа битгий уурлаарай. Учир нь та бол Фараонтай адил билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Иуда түүнд ойртон очиж хэлсэн нь —Эзэн минь ээ! Зарц тань эзнийхээ сонорт нэг үг айлтгая. Та болгооно уу? Таны уур хилэн зарцынхаа эсрэг бүү шатаг. Учир нь та бол Фараонтай адил билээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 44:18
19 Referans Kwoze  

Аарон —Миний эзний уур хилэн бүү дүрэлзэг. Энэ ард түмэн бузар мууд өртөмтгий гэдгийг та мэднэ.


Чи миний өргөөг захирах болно. Миний ард түмэн бүгдээрээ чиний үгийг дагана. Би зөвхөн хаан ширээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв.


Абрахам —Эзэн минь, Та битгий уурлаарай. Би бас нэг үг хэлье. Хэрэв тэндээс гучин хүн олдвол Та яах вэ? гэсэнд —Хэрэв Би тэндээс гучин хүнийг олбол устгахгүй гэж хариулжээ.


Фараон Иосефт хандаж —Би бол Фараон. Чиний зөвшөөрөлгүйгээр гар хөлөө өргөх хүн Египет даяар байхгүй болно гээд,


Абрахам дахин —Эзэн Та битгий уурлаарай. Би одоо ганцхан удаа нэмж хэлье. Хэрэв тэндээс арван хүн олдвол, яах вэ? гэсэнд —Би арван хүний төлөө түүнийг устгахгүй гэж хариулжээ.


Ах дүү нар аа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, оршуулагдсан. Түүний булш өдгөөг хүртэл хадгалагдсаар байна.


Учир нь Эцэг хэнийг ч шүүхгүй, харин Тэр бүх шүүлтийг Хүүдээ даатгасан.


Бурханы түүнд өгсөн сүр жавхлангаас болж бүх ард түмэн, үндэстэн, хэлтэн түүний өмнө эмээн чичирч байв. Тэр хүссэнээ хороож, хүссэнээ амьд үлдээж, хүссэнээ өргөж бас хүссэнээ дорд болгодог байв.


Та нар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн зэмсгийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайнсан. Харин та нар мөргөхгүй бол дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Ямар бурхан миний гараас та нарыг аварч чадах билээ? гэв.


Хааны хилэгнэх нь арслангийн архирахтай адил боловч Таалал нь өвсөн дээрх шүүдэр мэт буюу.


ЭЗЭН, хэдий болтол вэ? Та мөнхөд уурласаар байх уу? Таны хардалт гал шиг шатах уу?


Анхаарлаа хандуул, Иов оо! Намайг сонс. Дуугүй байж, намайг яриул.


Гэвч хатан Вашти тайгануудаар дамжуулсан хааны тушаалаар ирэхээс татгалзав. Тэгэхэд хаан ихэд уурсан, цээжин дотор нь хилэн дүрэлзэв.


Тэгтэл тэр эмэгтэй —Өөрийн эзэн хаанд ганц үг айлтгахыг шивэгчин надад зөвшөөрч хайрла гэсэнд хаан —Айлтгагтун! гэжээ.


Биднийг тариалангийн талбайд сүрэл боож байтал миний боосон сүрэл босоод зогсчихов. Гэтэл та нарын боосон сүрэл миний сүрлийг тойрон цуглараад, түүнд мөргөцгөөв гэжээ.


Ах нар нь түүнд хандаж —Чи үнэхээр бидний хаан болно гэж үү? Чи үнэхээр биднийг захирах болно гэж үү? гэцгээжээ. Ах нар нь түүний зүүд, түүний ярианаас болоод улам илүү үзэн ядах болжээ.


Иосеф —Би огт тэгэхгүй. Гараас нь аяга олдсон тэр хүн л миний боол болж, та нар нь эцэг уруугаа амар тайван буцацгаа гэв.


Иосеф тэдэнд ярьсан нь —Миний зүүдэлсэн зүүдийг сонсоцгооно уу гээд тэдэнд ярьсан нь —


Swiv nou:

Piblisite


Piblisite