Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 44:16 - Ариун Библи 2004

16 Иуда —Бид эзэн тандаа юу ч гэж хэлэх билээ. Бид юу гэж тайлбарлаж, үнэнч шударгаа яаж батлах вэ? Бурхан таны зарц нарын гэм бурууг олсон учир бид болон гараас нь аяга олдсон тэр хүн цөм эзэн таны зарц болъё гэсэнд

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 Иуда —Бид эзэн тандаа юу ч гэж хэлэх вэ! Бид юугаа ч ярих билээ. Яаж ч өөрсдийгөө зөвтгөх вэ! Таны зарц нарын хилэнцийг Бурхан олсон учир бид, гараас нь аяга олдсон тэр хүн болон бид цөмөөрөө эзэн таны зарц болъё гэв.

Gade chapit la Kopi




Эхлэл 44:16
25 Referans Kwoze  

Тэр юм таны зарц бидний хэнээс нь олдоно, тэр үхэх болно. Бид ч бас эзнийхээ боол болно гэсэнд


Эзэн минь, үнэн зөв нь Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр нь биднийх. Үүнд Иуда хүмүүст, Иерусалимын оршин суугчдад болон бүх Израильд буюу ойр хол байгчдад ба Таны эсрэг хийсэн тэдний итгэлгүй үйлсийнх нь төлөө Таны хөөсөн бүх оронд байгаа тэдэнд хамаарна.


Гэвч илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж байхгүй билээ.


Гэвч хэрэв та нар ингэхгүй аваас, харагтун, та нар ЭЗЭНий өмнө нүгэл үйлдсэн бөгөөд нүгэл чинь та нарыг олох болно гэдгийг сайн мэдтүгэй.


Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд, Петр болон бусад элч нараас —Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэж асууцгаав.


Учир нь та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Та нарын хэмжүүрийн жишиг өөрсдийг чинь хэмжинэ.


Үүгээр Иаковын нүгэл нь уучлагдана. Энэ нь түүний нүглийг зайлуулсны бүх үр дүн болно. Тэрээр тахилын ширээний бүх чулууг бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон болон утлагын тахилын ширээ тогтохгүй.


Одоо Иерусалимын оршин суугчид, Иудагийн эрчүүд ээ! Би болон Миний усан үзмийн талбайн хоорондохыг шүүгтүн!


Хүний цусыг урсгасан хэрэгт буруутгагдсан хүн үхэн үхтэлээ оргодол босуул байна. Тийм хүнийг бүү дэмж.


Хар санаатныг зөвтгөгч ба зөв шударга хүнийг буруутгагчийн аль аль нь ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг.


Харагтун, би бол өчүүхэн юм. Танд би юуг хариулж чадах билээ? Би гараа аман дээрээ тавья.


Өө, Израилийн Бурхан ЭЗЭН, Та бол зөв шударга. Учир нь энэ өдөр байгаа шиг Та биднийг мэнд үлдээв. Харагтун, Таны өмнө бид гэм буруутай. Учир нь хэн ч үүний улмаас Таны өмнө зогсож чадахгүй гэв.


Одоо, Бурхан минь, үүний дараа бид юу хэлэх вэ? Учир нь бид Таны тушаалуудыг орхисон.


Адони-безек —Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу цуглуулдаг байв. Хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-безекийг Иерусалимд авчирсанд, тэр тэнд нас барлаа.


Иошуа түүний гэрийнхнийг хүн тус бүрээр нь авчрахад, Иуда овгийн Зерахын хүү, Забдийн хүү, Кармийн хүү Ахан авагджээ.


Гэвч Израилийн хөвгүүд хориглогдсон зүйлст итгэлгүй хандлагаар үйлдэв. Иуда овгийн Зерагийн хүү, Забдийн хүү, Кармийн хүү Ахан хориглосон зүйлсээс заримыг нь авав. Тийм учраас ЭЗЭНий уур хилэн Израилийн хөвгүүдийн эсрэг дүрэлзэв.


Хэрвээ хүмүүс хоорондоо маргалдан, шүүхэд ирвэл шүүгч тэднийг шүүж, зөв шударга хүнийг нь зөвтгөж, хорон муу хүнийг шийтгэнэ.


Таны зарц би эцэгтээ энэ хүүхдийн төлөө даалт гаргаж, “Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол би өөрөө эцэг таны өмнө мөнхөд гэмийг үүрэх болно” гэж хэлсэн билээ.


Иосеф бас өөр нэг зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа —Сонсоцгоо! Би бас өөр нэг зүүд зүүдэллээ. Энэ удаа нар, сар бас арван нэгэн од надад мөргөцгөөж байлаа гэж ярив.


Биднийг тариалангийн талбайд сүрэл боож байтал миний боосон сүрэл босоод зогсчихов. Гэтэл та нарын боосон сүрэл миний сүрлийг тойрон цуглараад, түүнд мөргөцгөөв гэжээ.


Иосеф —Би огт тэгэхгүй. Гараас нь аяга олдсон тэр хүн л миний боол болж, та нар нь эцэг уруугаа амар тайван буцацгаа гэв.


Тэр эмэгтэй Елиад —Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та нүглийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? хэмээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite