Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 43:8 - Ариун Библи 2004

8 Иуда эцэг Израильдаа —Энэ хүүг надтай хамт явуулаач! Бид босоод явлаа. Тэгвэл бид ч, та ч, хүүхдүүд маань ч цөм амьдарч, үхэхгүй болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Иуда, эцэг Израильдаа —Энэ хүүг надтай хамт явуулаач, бид хөдөлье, явъя. Тэгвэл бид ч, та ч, хүүхдүүд маань ч цөм үхэхгүй амьд үлдэх болно.

Gade chapit la Kopi




Эхлэл 43:8
14 Referans Kwoze  

Иаков бас —Египетэд үр тариа байна гэж би сонслоо. Та нар тийшээ явж, тэндээс бидэнд үр тариа худалдаж авчир! Тэгвэл бид амьд үлдэж, үхэхгүй гэв.


Реубен үхэлгүй амьдарч, түүний хүмүүс цөөрөхгүй байх болтугай гэв.


Би үхэхгүй, харин амьдарч, ЭЗЭНий үйлсийг тунхаглах болно.


Тэгээд Түүнээс өөрсдийнхөө төлөө болон багачууд, бүх эд хөрөнгөнийхөө төлөө аюулгүй аян замыг гуйхын тулд Бурханыхаа өмнө өөрсдийгөө даруу болгохоор би тэнд Ахава голын дэргэд мацаг барилтыг зарлав.


Зарц нарынх нь нэг —Хотод үлдсэн амьд буй морьдоос тавыг заримд өгөөч. Үзэгтүн, тэд хотод үлдсэн Израилийн бүхий л ард түмний адил юм. Үзэгтүн, тэд амь үрэгдсэн Израилийн бүхий л ард түмний адил юм. Тиймээс илгээж, харцгаая гэжээ.


Хэрэв бид “Хот уруу орцгооё” гэвэл хот дотор өлсгөлөн болсон тул бид тэнд үхэх болно. Хэрэв бид эндээ суувал мөн л үхнэ. Иймээс арамейчуудын хуаран уруу явцгаая. Хэрэв тэд биднийг амьд үлдээвэл бид амьдрах болно. Хэрэв тэд биднийг албал бид үхэх л болно гэлцэв.


Харин олз болох нь хэмээн та нарын хэлсэн хүүхдүүдийг чинь Би оруулж, та нарын эс тоомсорлосон тэр нутгийг тэд мэдэх болой.


Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чиний Бурхан ЭЗЭНий чамд өгсөн газар дээр чи урт наслах болно.


Та нар одоо битгий айцгаа. Би та нарыг болон хүүхдүүдийг чинь тэтгэн тэжээе гэж хэлээд, тэднийг тайвшруулж, нинжин сэтгэлээр ярилцав.


мөн Иосефын бүх гэрийнхэн, түүний ах дүү нар, түүний эцгийн гэр бүлийнхэн түүнтэй хамт явжээ. Зөвхөн тэдний хүүхэд багачууд болон мал сүрэг нь Гошенд үлджээ.


Та нар одоо тушаал авсан тул гүйцэтгэ. Египет нутгаас хөсөг тэрэг авч, эхнэр хүүхдүүдээ суулган, эцгээ авчруул.


бид “Явж чадахгүй. Хэрэв отгон дүү маань бидэнтэй хамт явбал бид явна. Отгон дүү маань бидэнтэй хамт явахгүй бол тэр хүний нүүрийг бид харж чадахгүй” гэсэнд


Иаков —Миний хүү та нартай хамт явахгүй. Ах нь нэгэнт үхэж, тэр ганцаараа үлдсэн. Хэрэв та нартай хамт явах замд түүнд гай зовлон учирвал та нар буурал толгойг минь Үхэгсдийн орон уруу гашуудалтайгаар үдэх болно гэв.


“Бидний эцэг хөгшин хүн бий. Настай болсон хойно нь гарсан нэг жаахан хүү бий, түүний ах нь үхсэн, тиймээс тэр эхээсээ ганцаараа үлдсэн бөгөөд эцэг нь түүнд хайртай” гэж бид эзэн тандаа хэлсэн билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite