Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 43:11 - Ариун Библи 2004

11 Эцэг Израиль нь тэдэнд хандаж —Тэгвэл үүнийг хий. Та нар энэ нутгийн дээд зэргийн юмнаас савандаа хийж, тэр хүндээ бэлэг болгон аваачиж өг, үүнд багахан гүгэл, жаахан зөгийн бал, үнэрт давирхай, анхилуун үнэртэн тос, самар, алмонд тэргүүтэн болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Эцэг Израиль нь тэдэнд —Хэрэв тийм юм бол үүнийг хий. Нутгийн дээд зэргийн өгөөжнөөс савандаа хийгээд тэр хүндээ бэлэг болгон аваачиж өг. Үүнд хэсэг үнэрт давирхай, хэсэг зөгийн бал, гүгэл, анхилуун үнэрт тос, шударгалигийн самар, буйлс тэргүүтэн байг.

Gade chapit la Kopi




Эхлэл 43:11
37 Referans Kwoze  

Тэд сууцгаан, хоолоо идэж байгаад, хараагаа өргөн хартал ишмаелчуудын жингийн цуваа Гилеадаас ирж явав. Тэд тэмээнүүддээ анхилуун үнэрт бараа, үнэрт тос, гүгэл ачаад Египет уруу аваачихаар явж байжээ.


Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү? Тэнд ямар ч эмч байхгүй гэж үү? Тэгвэл яагаад миний ард түмний охин эдгэрсэнгүй вэ?


Иуда болон Израиль нь чиний худалдаачид байсан. Тэд чиний барааг Миннитийн улаан буудай, боов, зөгийн бал, тос болон гавраар худалдан авч байсан.


Бэлэг өгсөн хүний өмнө боломж нээгдэж, Тэр нь түүнийг эрхэм нэгэнтэй учруулна.


Тэгэхэд Саул зарцдаа —Харин хэрэв бид очвол, тэр хүнд юу аваачиж өгөх вэ? Бидний богцон дахь талх ч дуусчихсан. Бурханы хүнд барих бэлэг ч байхгүй. Бидэнд юу байгаа билээ? гэв.


Тэр нэгэнт ятгалгад автахгүй тул бид —Эзэний хүслээр болтугай гээд дуугүй болцгоов.


Деданы хөвгүүд чиний худалдаачид байсан. Олон эрэг хавийн газрууд чиний зах зээл болж байсан. Тэд зааны яс, хар модыг төлбөр болгон чамд авчирч байв.


Хайрт минь, түргэл, Анхилуун үнэрт уулс дээрх зээр, эсвэл идэр буга мэт байгтун.


нард ба саффрон, годил ба шанц, үнэртэй бүх мод, Гүгэл болон алоены хамт Хамгийн сайхан бүх үнэртэнтэй болой.


Дүү минь, сүйт бүсгүй минь, чиний хайр юутай сайхан бэ! Чиний хайр дарснаас, тосны чинь анхилуун үнэр бүх үнэртнүүдээс юутай илүү вэ!


Сэм өгсөн бэлэг уур хилэнг дарна. Өвөрт нь хийсэн хээл хахууль хилэн хорслыг дарна.


Олон хүмүүс эрх мэдэлтнүүдийн ивээлд багтахыг санаархдаг агаад Бэлэг сэлт өгдөг нэгэнд хүн бүр найз нөхөд ажээ.


Ухаанаар хомс хүн гар барин амлаж, Хөршийнхөө батлан даагч болдог.


Өөрийн Бурхан ЭЗЭНд тангараглаж, түүнийгээ биелүүл. Түүнийг хүрээлэгч бүгд эмээвэл зохих Түүнд бэлгүүдийг баригтун.


Таршиш болон арлуудын хаад алба гувчуурыг авчраг. Шеба болон Себагийн хаад бэлэг барих болтугай.


Иерусалим дахь Таны сүмээс болж Хаад Танд бэлгүүдийг авчирна.


Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барь! Шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу. Би болон миний шивэгчид ч мөн ийм байдлаар мацаг барина. Энэ нь хуулийн дагуу биш ч би хаан дээр орно. Хэрэв би үхэх бол үхнэ.


Тэр үед Вавилоны хаан Баладаны хүү Беродах-баладан түүнийг өвчтэй байсныг дуулаад, Хезекиад захидал ба бэлэг илгээв.


Ахаз ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон мөнгө алтыг авч, Ассирийн хаанд бэлэг илгээв.


Хаан Хазаелд хандан —Гартаа бэлэг авч, Бурханы хүнтэй уулзахаар явж, түүгээр дамжуулан ЭЗЭНээс “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж асуулга гэв.


“Миний эцэг, таны эцэг хоёрын хооронд байсан шиг тийм гэрээг хоорондоо байгуулъя. Харагтун, би танд энэ алт, мөнгийг бэлэг болгон илгээсэн билээ. Израилийн хаан Баашатай тогтоосон гэрээгээ цуцлан, түүнийг надаас холдуулахад туслаач” гэж уламжлуулав.


Жил болгон ирж буй хүн бүр өөрсдийн бэлэг болгон алт мөнгөн урлал, хувцас хунар, зэвсэг, амттан, морьд, луус авчирдаг байв.


Үүний зэрэгцээгээр худалдаачдаас болон наймаачдын эд бараанаас Арабын бүх хаадаас, мөн орон нутгийн захирагчдаас алт авдаг байв.


Соломон Евфратаас Филистийн нутаг хүртэлх, мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг захирч, тэдгээр нь Соломоны амьдралын турш түүнд алба гувчуур барин үйлчилдэг байжээ.


Эзэнтэндээ авчирсан шивэгчний тань энэхүү бэлгийг эзэнтнийг минь дагалдаж буй залууст өгөх болтугай.


нарны ургуулдаг үнэт жимсээр, сарны гаргадаг үнэт бүтээлээр,


Төгс хүчит Бурхан тэр хүний өмнө та нарт нигүүлсэл хайрлах буй за. Тэгснээр тэр та нарын нөгөө нэгийг чинь Бениаминтай хамт буцааж явуулах болтугай. Миний хувьд, би алдвал ч алдъя гэв.


Иаков —Үгүй. Хэрэв би таны хайр ерөөлийг хүртсэн бол энэ бэлгийг миний гараас авна уу? Тантай учрах нь Бурхантай учирсан мэт санагдана. Та ч намайг таалсан билээ.


Иймээс Би та нарт «Та нар тэдний нутгийг эзэмших ёстой. Би Өөрөө түүнийг та нарт эзэмшүүлэхээр сүү балаар урссан тэр нутгийг өгөх болно» хэмээн айлдсан. Би бол та нарыг ард түмнүүдээс тусгаарласан ЭЗЭН, та нарын Бурхан.


Хэрэв бид хойшлуулаагүй бол бид хэдийн хоёр ч удаа яваад ирэх байсан гэв.


Тэгээд тэд тэдгээр бэлэг болон хоёр дахин их мөнгийг аваад Бениаминтай хамт Египетэд хүрч, Иосефын өмнө хүрэлцэн ирэв.


Тэд тэнд хооллох болсноо сонсоод, Иосефыг үдэд ирэхэд нь өгөх бэлгээ бэлтгэв.


Иосефыг гэрт орж ирэхэд тэд гэрт оруулж ирсэн бэлгээ түүнд өргөн барьж, газар сөгдөн мөргөв.


Шеба ба Раамагийн худалдаачид чамтай худалдаа хийж байсан. Тэд чиний барааг бүх төрлийн халуун ногооны дээдээр, бүх төрлийн эрдэнийн чулуу ба алтаар төлж байсан.


Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гарган, канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү балаар бялхсан сайхан уудам нутаг уруу аваачихаар Би бууж ирлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite