Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 42:19 - Ариун Библи 2004

19 Хэрэв та нар үнэнч шударга хүмүүс бол ах дүү нараасаа нэгийг шоронд үлдээгээд, бусад нь явж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр орондоо хоол хүнс хүргэж өг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Хэрэв та нар үнэнч шударга хүмүүс бол ах дүү нараасаа нэгийг хорионыхоо байранд үлдээгээд, бусад нь харин явж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр орондоо үр тариа хүргэж өг!

Gade chapit la Kopi




Эхлэл 42:19
13 Referans Kwoze  

Тэгтэл түшмэд Иеремиад уурлаж, түүнийг зодож жанчин, өөрсдөө шорон болгосон гүүш Ионатаны гэрт түүнийг гянданд хийв.


Гэвч энэ бол тонуулж, дээрэмдүүлсэн ард түмэн. Тэд бүгдээрээ нүхэнд унаж, эсвэл шоронд хадагдсан. Тэд олз болсон. Тэднийг хэн ч чөлөөлөхгүй. Тэд дээрэмдүүлсэн боловч хэн ч “Буцааж өг” гэж хэлэхгүй.


Энэ нь сохрын нүдийг нээн, гяндангаас хоригдлуудыг чөлөөлж, харанхуйд суугчдыг шоронгоос гаргахын тулд юм.


Мөн тэрээр эцэгтээ арван эр илжгэнд Египетийн сайн эд бараа ачуулж арван эм илжгэнд эцгийнхээ замд хэрэглэх будаа тариа, талх, замын хүнсийг ачуулж явуулав.


Тэгээд тэд үр тариагаа илжгэндээ ачаад, тэндээс хөдөлцгөөв.


Бүх нутаг даяар ган зуд болж, Иосеф бүх агуулахуудыг нээж, египетчүүдэд худалджээ. Египетийн газар нутгийг хатуу ширүүн ган зуд нэрвэжээ.


тэднийг ордны харуулын ахлагчийн байшин доторх Иосефын хоригдож байсан шоронд хийв.


Бид бүгд нэгэн эцгийн хүүхдүүд. Бид үнэнч шударга улс. Таны зарц бид туршуул биш гэсэнд


Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд хандаж —Би Бурханаас эмээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаа.


Тэгээд отгон дүүгээ над уруу аваад ир. Тэгвэл та нарын үг үнэн болж, та нар үхэхгүй болно гэв. Тэгээд тэд тэр ёсоор хийжээ.


тэр нутгийн эзэн тэр хүн бидэнд “Та нарын үнэнч шударга хүмүүс гэдгийг би ингэж мэдье. Та нар ах дүү нараасаа нэгийг нь надтай орхиж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр орондоо хоол хүнс аваачиж өгөөд,


Swiv nou:

Piblisite


Piblisite