Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 42:15 - Ариун Библи 2004

15 Та нарыг ийм нэг зүйлээр сорьж үзье. Фараоны амийг барьж хэлье. Та нарын отгон дүү энд ирэхгүй бол та нар эндээс явж чадахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 Та нарыг ийм нэг зүйлээр шалгаж үзье. Фараон амьд! Та нарын отгон дүү энд ирэхгүй бол та нар эндээс явж чадахгүй!

Gade chapit la Kopi




Эхлэл 42:15
19 Referans Kwoze  

Саул Давидыг тэрхүү филист хүний эсрэг гарч явахыг хараад цэргийн жанжин Абнераас —Абнер аа, энэ залуу хэний хөвгүүн бэ? хэмээн асуув. Абнер —Хаантан минь, таны амиар тангараглая. Би мэдэхгүй гэв.


Харин юуны өмнө, ах дүү нар минь, та нар тэнгэрээр ч, газраар ч, өөр ямар ч андгайгаар бүү тангарагла. Харин та нарын “за” нь за, “үгүй” нь үгүй байг. Ингэснээр та нар шүүлт дор унахгүй юм.


Би чамайг яагаад уучлах ёстой билээ? Чиний хүүхдүүд Намайг орхиж, бурхад биш болох тэдгээрээр тангарагласан шүү дээ. Би тэднийг цадтал хооллоход тэд завхайрч, янхны гэрт бөөнөөрөө цуглацгаасан билээ.


Тэд хэдийгээр «ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэдэг ч үнэндээ тэд хуурамчаар тангарагладаг.


Гэсэн ч Давид дахин тангараглан —Намайг таны нүдэнд тааллыг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр “Ионатаныг гомдоохгүйн тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байгтун” хэмээн хэлсэн билээ. Гэвч ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар үнэхээр тангараглаж байна. Үхэл бид хоёрын хооронд ганц алхмын зай буй хэмээн өгүүлэв.


Ханна өгүүлэв. —Эзэн минь ээ! Таны амьд буйгаар тангараглая, Эзэн минь. Би энд, таны дэргэд зогсон ЭЗЭНд залбирч байсан эмэгтэй байна.


Чи өөрийн Бурхан ЭЗЭНээс эмээж, Түүнд зарагдан, Түүний нэрээр тангарагла.


Иуда эцэгтээ хандаж —Тэр хүн бидэнд “Хэрэв дүү чинь та нартай хамт байхгүй бол, та нар миний нүүрийг харахгүй” гэж хатуу сануулсан билээ.


отгон дүүгээ надад авчир. Тэгвэл би та нарыг туршуул биш, үнэнч шударга хүмүүс гэдгийг чинь мэдээд, ах дүүг чинь та нарт буцааж өгнө. Бас та нар энэ газар худалдаа наймаа хийж болно” гэж хэлэв.


Тэр нутгийн эзэн нөгөө хүн бидэнд ширүүн хандаж, биднийг тэр улсын туршуул гэж хардсанд


Тэгээд отгон дүүгээ над уруу аваад ир. Тэгвэл та нарын үг үнэн болж, та нар үхэхгүй болно гэв. Тэгээд тэд тэр ёсоор хийжээ.


Та нар нэгийгээ илгээж, дүүгээ авчруул. Харин та нар энд хоригдох болно. Та нарын үгийг шалгаж, үнэнч эсэхийг чинь үзнэ. Фараоны амийг барьж тангараглая. Хэрэв тийм биш байвал та нар лавтайяа туршуул мөн байна гэв.


Иосеф тэдэнд —Үгүй. Та нар дэл сул газар хайж ирсэн байна гэж хэлэв.


Иосеф ах нараа хараад, тэднийг таньсан боловч таньдаггүй хүн шиг —Та нар хаанаас ирэв? хэмээн ширүүн дуугаар хэлсэнд тэд —Бид үр тариа худалдаж авахаар Канаан нутгаас ирцгээлээ гэв.


Иосеф тэдэнд —Та нарыг туршуулууд гэж хэлсэн үг минь энэ.


Хэрэв та түүнийг явуулахгүй бол, бид явахгүй. Учир нь тэр хүн бидэнд “Хэрэв дүү чинь та нартай хамт байхгүй бол, та нар миний нүүрийг харахгүй” гэж хэлсэн шүү дээ гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite