Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 42:13 - Ариун Библи 2004

13 Тэд —Таны зарц бид бол Канаан нутгийн нэг эцгийн хүүхдүүд бөгөөд ах дүү арван хоёулаа. Хамгийн отгон дүү маань аавтайгаа хамт байгаа. Нөгөө нэг нь алга болсон гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Тэгтэл тэд —Таны зарц бид бол Канаан нутгийн нэг хүний хөвгүүд бөгөөд ах дүү арван хоёулаа, үзэгтүн, отгон дүү маань аавтайгаа хамт байгаа. Нөгөө нэг нь алга болсон гэв.

Gade chapit la Kopi




Эхлэл 42:13
26 Referans Kwoze  

дүү нартаа эргэж ирээд, —Тэр хүү алга болжээ. Би одоо хаачих вэ? гэв.


“Бидний эцэг хөгшин хүн бий. Настай болсон хойно нь гарсан нэг жаахан хүү бий, түүний ах нь үхсэн, тиймээс тэр эхээсээ ганцаараа үлдсэн бөгөөд эцэг нь түүнд хайртай” гэж бид эзэн тандаа хэлсэн билээ.


Бид нэг эцгийн хөвгүүд, ах дүүс арван хоёулаа юм. Нэг нь алга болсон, отгон дүү маань өнөөдөр Канаан нутагт аавтайгаа хамт байгаа” гэсэнд


тэд —Тэр хүн бидний тухай, бидний төрөл садангийн тухай нарийн лавлаж “Аав чинь амьд байгаа юу? Та нарт өөр дүү бий юу?” гэж асуусан учир бид түүний асуултын дагуу хариулсан. Түүнийг “Дүүгээ авчир!” гэж хэлнэ гэж бид хэрхэн мэдэх билээ? гэв.


«Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов. Рахел тайтгарлыг авахаас татгалзан, Хүүхдүүдийнхээ төлөө уйлна. Учир нь тэд нар нь байсангүй» гэсэн байв.


Херод зурхайчдад мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн, тэднээс тодруулж авсан цагийн дагуу хүн явуулаад, Бетлехем болон түүний ойр орчимд хоёр болоод түүнээс доош насны эр хүйстэй бүх хүүхдийг хөнөөлгөв.


Бидний эцэг өвгөд нүгэл үйлдсэн агаад тэд одоо байхгүй. Тэдний гэм бурууг үүрэгчид нь бид юм.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов. Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна. Тэд байсангүй учир тэрээр тайтгарлыг авахгүй байна”.


Тэгээд эцэгтээ —Иосеф одоо ч амьд байна. Тэрээр Египетийн бүх нутгийн захирагч болжээ гэсэнд Иаков гайхаж, тэдэнд итгэсэнгүй.


Нэг нь надаас явчихсан. Тэрээр үнэхээр тастчуулсан байна гэж би хэлсэн. Түүнээс хойш би түүнийг хараагүй.


Иаков —Миний хүү та нартай хамт явахгүй. Ах нь нэгэнт үхэж, тэр ганцаараа үлдсэн. Хэрэв та нартай хамт явах замд түүнд гай зовлон учирвал та нар буурал толгойг минь Үхэгсдийн орон уруу гашуудалтайгаар үдэх болно гэв.


Иаков эцэг нь тэдэнд хандаж —Та нар намайг хүүхдүүдээс минь хагацуулж байна. Иосеф алга болсон, одоо Симеон ч алга боллоо. Одоо бас та нар Бениаминыг авах гэж байна. Энэ бүхэн чинь миний эсрэг хэрэг байна гэв.


Бид бүгд нэгэн эцгийн хүүхдүүд. Бид үнэнч шударга улс. Таны зарц бид туршуул биш гэсэнд


Иосеф тэдэнд —Үгүй. Та нар дэл сул газар хайж ирсэн байна гэж хэлэв.


Иосеф тэдэнд —Та нарыг туршуулууд гэж хэлсэн үг минь энэ.


Иосеф хараагаа өргөн, эхийнхээ хүү Бениамин дүүгээ хараад, —Энэ чинь та нарын надад хэлээд байсан нөгөө отгон дүү чинь мөн үү? гээд, —Хүү минь, чамайг Бурхан ивээх болтугай! гэж нэмж хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite