Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 41:42 - Ариун Библи 2004

42 өөрийн тамгатай бөгжөө гараасаа мултлан, Иосефын гарт зүүж, нарийн даавуун дээлээ өмсгөн, алтан гинжийг хүзүүнд нь зүүж,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

42 өөрийн тамгатай бөгжөө гараасаа мултлан, Иосефын гарт зүүж, нарийн даавуун дээлээ өмсгөн, алтан гинжийг хүзүүнд нь зүүв.

Gade chapit la Kopi




Эхлэл 41:42
27 Referans Kwoze  

Тэр үед Белшазар тушаал буулган, Даниелд нил ягаан өнгийн дээл өмсгөж, түүний хүзүүнд алтан гинж зүүлгэн, түүнийг хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдэлтэй болсныг тунхаглав.


Хаан зурхайчид, халдеичууд, төлөгчдийг ирүүлэхийг хүсэн чанга хашхирав. Хаан Вавилоны мэргэдэд хандан —Энэ бичээсийг уншиж, утгыг нь тайлбарлаж чадах хэнд ч болов нил ягаан өнгийн дээл өмсгөж, хүзүүнд нь алтан гинж зүүлгэж, хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдлийг өгнө гэв.


Тэгэхэд хаан гараасаа өөрийн тамгат бөгжөө авч иудейчүүдийн дайсан агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманд өгөв.


Харин чи утгыг тайлбарлаж, хэцүү асуудлыг шийдвэрлэж чаддаг тухай би өөрөө сонссон. Хэрэв чи энэ бичээсийг уншиж, түүний утгыг нь надад мэдүүлж чадвал, чамд нил ягаан өнгийн дээл өмсгөж, чиний хүзүүнд алтан гинж зүүлгэж, хаанчлалд гурав дахь захирагчийн эрх мэдлийг чи авах болно гэв.


Тэгээд Хаманаас авсан өөрийн тамгат бөгжөө хаан сугалан авч Мордехаид өгөв. Естер Мордехаиг Хаманы гэрийнхний захирагчаар томилов.


Хааны дэргэдээс Мордехаи хааны хөх, цагаан дээлтэй, том алтан титэмтэй, нарийн маалинган нил ягаан хувцастай гарч ирэхэд Суса хот ихэд баясан хашхиралдав.


Тэгээд тэр хаан Ахашверошийн нэр дээр зарлигийг бичиж, хааны тамгат бөгжөөр тамгалан, захидлуудыг хааны морьдын жүчээний хурдан хүлгүүдийг унасан зарлагуудаар илгээв.


Чиний дарвуул нь Египетийн нэхмэл маалингаар хийгдсэн ба энэ нь чиний ялгах тэмдэг болов. Чиний сүүдрэвч нь Елишагийн арлуудаас авчирсан хөх, нил ягаан өнгийн бөс даавуу байжээ.


Унжлага зүүлттэй хацар чинь, шүрэн зүүлттэй хүзүү чинь дур булаам энхрий. —


Тэр ёрог даавуун дээл хийж, худалддаг бөгөөд Бөс даавууг худалдаачдад нийлүүлдэг.


Тэр орондоо бүтээлэг урлаж, Ёрог даавуун ба нил ягаан өнгөтэй хувцас өмссөн байдаг.


Одоо та нар зохистой гэж үзсэн зүйлээ хааны нэр дээр иудейчүүдэд хандан бичиж, хааны тамгат бөгжөөр тамгал! Учир нь хааны нэр дээр бичигдсэн, хааны тамгат бөгжөөр тамгалагдсан зарлиг нь хүчингүй болдоггүй.


Тэгээд хааны гүүш нар нэгдүгээр сарын арван гурав дахь өдөр дуудагдан Хаманы тушаасныг хааны ноёд, муж бүрийн захирагчдад, ард түмэн бүрийн ноёдод муж бүрд өөр өөрсдийнх нь бичгээр, ард түмэн бүрд өөрсдийнх нь хэлээр хаан Ахашверошийн нэрээр бичин илгээж хааны тамгат бөгжөөр тамгалжээ.


Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө.


Чухамдаа эд л тэргүүнд чинь нигүүлсэлт цэцгийн титэм, Хүзүүнд чинь чимэг билээ.


Учир нь иудей Мордехаи нь хаан Ахашверошийн удаах хүн байсан ба иудейчүүдийн дунд онцгой нэр төртэйн гадна, өөрийн садан төрлийн тааллыг олсон, ард түмнийхээ сайн сайхныг эрэлхийлж, өөрийн бүхэл үндэстнийхээ аз жаргалын төлөө ярьдаг хүн байлаа.


Иуда —Би чамд ямар барьцаа өгөх вэ? гэсэнд тэрээр —Өөрийнхөө тамга, түүний оосор болон гартаа байгаа таягаа өг хэмээжээ. Иуда тэдгээрийг түүнд өгөөд, түүнтэй унтсанд Тамар Иудагаас жирэмсэлжээ.


өөрийн хоёр дахь сүйх тэргэндээ түүнийг суулгасанд түүний өмнө —Сөгд! хэмээн хүмүүс хашхирчээ. Ийнхүү Фараон Иосефт Египетийн бүх газар нутгийг захируулжээ.


Ионатан өмсөж байсан гадуур дээлээ тайлж, өөрийн хуяг дуулгыг илд, нум сум, бүс зэргийн хамт Давидад өгөв.


Тиймээс бардамнал нь тэдний хүзүүний зүүлт болдог. Хүчирхийллийн хувцас тэднийг нөмөрдөг.


Дүү минь, сүйт бүсгүй минь, чи зүрхний минь цохилтыг түргэсгэв. Нүднийхээ ганцхан харцаар, хүзүүний зүүлтийхээ ганцхан эрхээр чи зүрхний минь цохилтыг түргэсгэв.


Ийнхүү Иехоиахин гяндангийн хувцсаа сольж, амьдралынхаа бүхий л өдрүүдийн туршид хааны өмнө тогтмол зооглов.


толь, дотуур хувцас, алчуур, гивлүүр зэргийг бүгдийг нь авч хаяна.


Swiv nou:

Piblisite


Piblisite