Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 4:7 - Ариун Библи 2004

7 Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэвч, чи түүнийг дийлэх ёстой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэх болно. Гэвч чи түүнийг дийлэх ёстой.

Gade chapit la Kopi




Эхлэл 4:7
33 Referans Kwoze  

Тэгээд хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биеллээ олохоороо үхлийг авчирдаг аж.


Итгэлээр Абел Каиныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвт байсан гэсэн гэрчлэлийг хүлээн авав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Хэдийгээр тэр үхсэн боловч итгэлээр ярьсаар байна.


Та нар өөрсдийгөө дуулгавартай байхаар боол болгон хэн нэгэнд өгөхдөө, үхэлд хүргэх нүглийн ч бай, эсвэл зөвт байдалд хүргэх дуулгавартай байдлын ч бай, дагах нэгнийхээ боол нь болдгоо мэдэхгүй гэж үү?


Гэвч хэрэв та нар ингэхгүй аваас, харагтун, та нар ЭЗЭНий өмнө нүгэл үйлдсэн бөгөөд нүгэл чинь та нарыг олох болно гэдгийг сайн мэдтүгэй.


Иймд ах дүү нар аа, өөрсдийн биеэ Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөхийг Бурханы өршөөлөөр та нараас хичээнгүйлэн гуйя. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн.


Та нар бас «Хараач, энэ нь ямар ядаргаатай вэ» гэж хэлээд, үүнийг зэвүүцэнгүй сэжиглэнэ” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар хулгайлагдсан, доголон эсвэл өвчтэй амьтныг авч ирдэг. Ингэж та нар өргөл авчирдаг. Түүнийг чинь Би та нарын гараас авах ёстой гэж үү?” гэж ЭЗЭН айлдаж байна.


Хар санаатны өргөл нь ч бузар бол Хорон муу санаа өвөрлөн өгсөн түүний өргөл ямар их бузар зүйл байх билээ!


“Миний тахилын ширээн дээр ашиггүй галыг асаахгүйн тулд та нарын дундаас хэн нэгэн нь хаалгуудыг хаагаасай! Би та нарт таагүй байна. Та нарын гараас Би өргөлийг чинь хүлээн авахгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Гэвч та нар сохрыг тахил болгон өргөж байхад энэ нь муу биш гэж үү? Та нар доголон ба өвчтэйг өргөж байхад энэ нь муу биш гэж үү? Үүнийг захирагчдаа аваачиж өг. Тэр та нарт таатай хандана гэж үү? Эсвэл тэр та нарыг элэгсэгээр хүлээн авна гэж үү?” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэхээр сайн ойлгов.


Учир нь Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж, хүмүүсээр сайшаагдана.


Над уруу Шебагаас гүгэл, алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ? Чиний шатаалт тахилууд зохисгүй бөгөөд чиний өргөлүүд Надад тааламжтай биш байна.


Хар санаатай нэгэнд тал засах ба Зөв нэгнийг түлхэхийн аль аль нь сайнгүй аж.


Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун.


Бурхан намайг харь үндэстнүүдэд Христ Есүсийн үйлчлэгч болгосон. Би харь үндэстнүүдийг Ариун Сүнсээр ариусган Бурханд тааламжит өргөл болгохын төлөө Бурханы сайн мэдээг тунхаглах тахилчийн үүргийг гүйцэлдүүлсэн.


Иймээс одоо өөрсдөдөө долоон бух, долоон хуцыг авч, Миний зарц Иов уруу очиж, өөрсдийнхөө төлөө шатаалт тахилыг өргө. Миний зарц Иов та нарын төлөө залбирч, Би түүнийг хүлээн аваад, та нарын мунхаглалыг шийтгэхгүй. Та нар Миний зарц Иов шиг Миний тухай зөвийг яриагүй.


бас эмэгтэйд —Би чиний жирэмсний зовлонг үлэмж ихэсгэж, Чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно. Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж, Эр нөхөр чинь чамайг захирна гэв.


Хэрэв хэн нэг бэлэвсэн эмэгтэй үр хүүхэд, эсвэл ач гучтай бол тэднийг юуны өмнө өөрсдийн төрсөн гэр бүлийнхнийг хүндлэхэд болон эцэг эхийнхээ ачийг хариулахад суралцуул. Учир нь энэ нь Бурханы өмнө тааламжтай.


Хаантан минь, Аруна бүгдийг хаанд өргөн барья гээд Аруна хаанд —Таны Бурхан ЭЗЭН таны өргөлийг хүлээн авах болтугай гэв.


Энэ нь хайрлагдсан Түүний дотор бидэнд соёрхсон Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой.


Тэрээр түүнд өгүүлрүүн —За, би чиний хүсэлтийг хүлээн авч, чиний хэлж байгаа тэр хотыг устгахгүй.


Бурханы нөхөрлөл миний майхан дээр байх үе буюу би амьдралынхаа ургац хураалтын үед байжээ.


Дараа нь тэрээр Ахабын хүү Иорамтай хамт Рамот-гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явсан бөгөөд арамейчууд Иорамыг шархдуулжээ.


Тиймээс биеийнхээ тачаангуй хүслүүдэд дуулгавартай байх ёстой хэмээдэг үхлийн биед чинь нүгэл бүү ноёрхог.


чиний гарт гэм буруу байвал тэдгээрийг хол зайлуулж, майхнууддаа хорон мууг оршин байлгахгүй бол,


чи өө сэвгүйгээр царайгаа өргөн явж үнэхээр чадахсан бөгөөд чи бат бөх болж, айхгүй байх байсан.


Явж, эдгээр үгсийг хойд зүгт тунхаглан хэлэхдээ «Итгэлгүй Израиль аа, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би чам уруу уурлан харахгүй. Учир нь Би нигүүлсэнгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би үүрд уурлахгүй.


Гэмийг уучилдаг, Өөрийн өвийн үлдэгсдийн тэрслүү үйлдлийг хэрэгсдэггүй Тантай адил Бурхан хэн юм бэ? Тэр хувиршгүй хайранд баясдаг тул уур хилэнгээ мөнхөд хадгалдаггүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite