Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 38:12 - Ариун Библи 2004

12 Түүнээс нэлээд хойно Иудагийн эхнэр Шуагийн охин үхжээ. Иуда сэтгэлээ тайтгарсны дараа өөрийн найз адуллам хүн Хиратай хамт Тимна өөд явж, хонь хяргагчид дээрээ очив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Түүнээс нэлээд хойно Иудагийн эхнэр, Шуагийн охин үхжээ. Иуда сэтгэлээ тайтгарсны дараа өөрийн найз адуллам хүн Хиратай хамт Тимна уруу явж, хонь хяргагчид дээрээ очив.

Gade chapit la Kopi




Эхлэл 38:12
13 Referans Kwoze  

Тэгээд уг хил Баалагаас баруун зүгт Сеир уул уруу эргэж, Иеарим уулын (энэ нь Хесалон юм) хойд хормойн дагуу үргэлжлээд, Бет-шемеш уруу уруудан, Тимнад хүрнэ.


Давид Хааны зүрх сэтгэл Абсаломын хойноос явахыг эрмэлзэж байв. Учир нь Амнон нас барснаас хойш түүний тухайд Давид тайвширсан байлаа.


Самсон Тимнад очоод, тэнд Филист охидын нэгийг харжээ.


Исаак Ребекаг эх Сарагийнхаа майханд дагуулан ороод, түүнийг эхнэрээ болгон авч, хайрлан дурлажээ. Эхийгээ нас барснаас хойших Исаакийн уй гашуу нь ингэж тайлагдав.


Тэгээд Абигаил Набал уруу буцаж ирэхэд Набал өөрийн гэртээ хааны найр шиг найр хийж байв. Набал ихэд согтуу байсан болохоор сэтгэл нь хангалуун байв. Тиймээс Абигаил үүр цайх хүртэл түүнд юу ч ярьсангүй.


Елон, Тимна ба Екрон,


Каин, Гибеа ба Тимна зэрэг арван хот нь тосгодынхоо хамт,


Зенан, Хадаша, Мигдал-гад,


Иармут, Адуллам, Соко ба Азека,


Тэр үед Иуда ах дүү нараасаа салж, Адулламын Хира гэдэг хүн уруу хүрч очив.


Тэр үед Лабаныг хонио хяргахаар явсан хойгуур нь Рахел аавынхаа гэрийн шүтээнүүдийг хулгайлан авчээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite