Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 32:3 - Ариун Библи 2004

3 Иаков Сеирийн нутаг Едомын талд байгаа ах Есав уруугаа өөрөөсөө түрүүлж, элч нарыг илгээгээд,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Иаков, Сеирийн нутаг Едомын талд байгаа ах Есав уруугаа элч нарыг өмнөө илгээгээд,

Gade chapit la Kopi




Эхлэл 32:3
23 Referans Kwoze  

Исаакт Би Иаков болон Есавыг өгч, Есавд Би Сеир уулыг эзэмшүүлэхээр өгсөн. Харин Иаков болон түүний хөвгүүд Египет уруу явсан билээ.


Есав Иаковт хандаж —Би өлсөж ядарсан учир чи улаан шөлнөөсөө надад идүүлнэ үү? гэжээ. Иймээс Есавыг Едом гэж дуудах болжээ.


Тэднийг бүү өдөө! Би та нарт тэдний газар нутгаас нэг мөр ч өгөхгүй. Учир нь Би Сеир уулыг Есавд эзэмшил болгон өгсөн билээ.


Эзэн минь та зарц надаас түрүүлээд явна уу? Сеирт эзэн тан дээр хүрч очтол, би өмнөө яваа мал сүрэг, хүүхдүүдийнхээ аясыг тааруулж, аажуу уужуу явъя гэв.


мөн цөлийн ойролцоох Ел-параныг хүртэл Сеирийн ууланд хоричуудыг бут цохив.


Тэр Өөрийн өмнө элч нараа илгээв. Тэд явж, Түүний төлөөх бэлтгэлийг хангахаар самаричуудын сууринд очжээ.


“Харагтун, Би элчээ илгээх гэж байна. Тэр Миний өмнө замыг цэвэрлэх болно. Та нарын хайдаг Эзэн гэнэт Өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай та нарын баярлан таашаах гэрээний элч, харагтун, Тэр ирж байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Энэ нь ЭЗЭН Сеирт амьдран суудаг Есавын хөвгүүдийн өмнөөс хоричуудыг устгасантай адил болжээ. Тэд хоричуудыг хөөн зайлуулаад, тэдний оронд одоо хүртэл оршин суусан.


Есав тэр өдөртөө Сеир уруу буцах замдаа гарав.


Иаков ихэд айн, сэтгэлийн дарамтанд оров. Тэгээд хамт байсан хүмүүсээ болон хонь, үхэр, тэмээдээ хоёр хэсэг болгон хуваав.


Миний ах Есавын гараас намайг авраач гэж гуйн залбирч байна. Учир нь тэр хүрч ирээд, намайг болон эхнэр хүүхдүүдийг минь дайрна гэхээс би айж байна.


Израилийг хүчээ авах зуур Едом нь эзлэгдэж, Сеир болон түүний дайснууд ч бас эзлэгдэнэ.


Хоребоос Сеир уулын замаар Кадеш-барнеа хүрэхэд арван нэгэн хоног явдаг.


Едомын тухай зөн. Сеирээс нэгэн хүн намайг дуудсаар “Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ? Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ?” гэв.


Едомын талаар. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон гэж үү? Хэрсүү хүн сайн зөвлөгөөгөө алдчихав уу? Тэдний мэргэн ухаан доройтсон уу?


Нутаг дэвсгэр нь Маханаимаас бүх Башаныг, Башаны хаан Огийн бүх хаанчлал болон Башан дахь Иаирын бүх суурин, нийтдээ жаран хотыг оролцуулж байв.


Харин Саулын цэргийн жанжин, Нерийн хүү Абнер нь Саулын хүү Иш-бошетыг Маханаим уруу аваачив.


Тэгээд Елиша залбиран, —Өө, ЭЗЭН, би залбирч байна, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галт морьд, тэргээр дүүрсэн байв.


ЭЗЭНий үгийн дагуу Саулын хаанчлалыг Давидад эргүүлэхийн тулд Хебронд буй Давид уруу хүрч ирсэн, зэвсэглэсэн бүлэглэлүүдийн тоо нь дараах болой.


Язгууртны охин минь, шаахай доторх хөл чинь юутай үзэсгэлэнтэй вэ! Ташааны чинь тойрог уран дархны гарын бүтээл болох эрдэнэс мэт аж.


Swiv nou:

Piblisite


Piblisite