Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 32:26 - Ариун Библи 2004

26 Тэр хүн —Үүр цайж байгаа учир намайг явуул гэсэнд Иаков —Таны намайг ерөөхөөс нааш би таныг явуулахгүй гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

26 Мөнөөх нь —Үүр цайж байгаа учир намайг явуул гэсэнд Иаков —Намайг ерөөхөөс тань нааш би таныг явуулахгүй гэжээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 32:26
19 Referans Kwoze  

Тийм ээ, тэр тэнгэр элчтэй барилдан ноёрхсон. Тэрээр уйлан Түүний тааллыг хайсан. Тэр Түүнийг Бетелд олоод тэнд Тэр бидэнтэй ярьсан.


Бурхан биднийг нигүүлсэн, биднийг ерөөж, Өөрийн нүүрийг бидний дээр тусгаач. Села


Иабез Израилийн Бурханд хандан “Өө, Та үнэхээр намайг ерөөх болтугай! Хил хязгаарыг минь өргөсгөж, Таны мутар надтай хамт байж, Та намайг гай гамшгаас хамгаалж, өвчин зовлонд намайг бүү өртүүлээч!” гэж хүссэн бөгөөд Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ.


Тэднийг орхиод, удахгүй сэтгэлийнхээ дурлалт түүнийгээ би оллоо. Эхийнхээ гэрт түүнийг авчран, намайг олж тээсэн эхийнхээ өрөөнд оруултлаа би түүнээс зууран явуулсангүй. —


Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг.


Одоо Миний уур хилэн тэдний эсрэг шатаж, Би тэднийг устгах учраас Намайг орхи. Би чамайг агуу үндэстэн болгоно гэж айлдав.


Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.


Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан бай.


Таны нэрийг дуудан Танаас зуурахаар өндийх хүн нэг ч алга. Учир нь Та биднээс нүүрээ нууж, биднийг өөрсдийн минь нүглийн хүчинд тушаасан.


Израилийн ариун Нэгэн, Бүтээгч нь болох ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Миний хөвгүүдийн талаар ирээдүйд болох юмсыг та нар Надаас асуугтун. Миний мутрын ажлын талаар та нар Надад тушаах уу?


Толгой чинь Кармел шиг чиний дээр залрах агаад толгойн чинь долгиолох үс нил ягаан тууз мэт юм. Хаан долгиолох үсэнд чинь автагджээ.


Надад бүү саад хий. Би тэднийг устгаж, тэдний нэрийг тэнгэрийн доороос арчин хаяж, чамайг тэднээс илүү хүчтэй, илүү агуу үндэстэн болгоно” гэсэн.


Тэрээр Иаковыг дийлж чадахгүйгээ үзээд, гуя уруу нь цохисонд Иаковын түнх нь тэр хүнтэй барилдаж байхад мултарчээ.


Тэгээд тэр хүн —Чиний нэр хэн бэ? гэж асуусанд тэрээр —Иаков гэж хэлжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite