Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 32:25 - Ариун Библи 2004

25 Тэрээр Иаковыг дийлж чадахгүйгээ үзээд, гуя уруу нь цохисонд Иаковын түнх нь тэр хүнтэй барилдаж байхад мултарчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

25 Тэрээр Иаковыг дийлж чадахгүйгээ үзээд түнх уруу нь цохив. Түүнтэй барилдаж байгаад Иаковын түнх ингэж мултарчээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 32:25
14 Referans Kwoze  

Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм гэв.


Израилийн ариун Нэгэн, Бүтээгч нь болох ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Миний хөвгүүдийн талаар ирээдүйд болох юмсыг та нар Надаас асуугтун. Миний мутрын ажлын талаар та нар Надад тушаах уу?


Бүү айгтун. Өт Иаков, Израилийн эрчүүд ээ. Би чамд тусална. Чиний Золигч бол Израилийн Ариун Нэгэн юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэр хүн Иаковын түнхнийх нь шөрмөсийг цохисноос болж, Израильчууд өдий хүртэл гуяны шөрмөс иддэггүй билээ.


Би чамайг тэнд очтол юу ч хийж болохгүй тул тийшээ түргэн зугт гэв. Тийм учраас тэр хотыг Зоар (жижиг) гэж нэрлэжээ.


Тэр тэднийг дахин орхин холдон явж, өмнө хэлснийгээ хэлж, гурав дахь удаагаа залбирав.


Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдав.


Тэр хүн —Үүр цайж байгаа учир намайг явуул гэсэнд Иаков —Таны намайг ерөөхөөс нааш би таныг явуулахгүй гэжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite