Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 32:2 - Ариун Библи 2004

2 Иаков тэднийг хармагцаа —Энэ бол Бурханы цэргийн хуаран байна гээд, тэр газрыг Маханаим гэж нэрлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Иаков тэднийг хармагцаа —Энэ бол Бурханы хуаран байна гээд, тэр газрыг Маханаим гэж нэрлэв.

Gade chapit la Kopi




Эхлэл 32:2
17 Referans Kwoze  

Харин Саулын цэргийн жанжин, Нерийн хүү Абнер нь Саулын хүү Иш-бошетыг Маханаим уруу аваачив.


Гад овгоос тэд, хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот Гилеад дахь Рамотыг мөн Маханаим зэргийг бэлчээр нутгийнх нь хамт,


тэр —Үгүй, харин би ЭЗЭНий дайчдын жанжнаар ирээд байна гэхэд нь Иошуа нүүрээрээ газарт унан мэхийж, түүнд —Миний эзэн өөрийн зарцдаа юу хэлэхсэн бол? гэж асуулаа.


Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан, —


Түүний бүх тэнгэр элч нар аа, Түүнийг магтагтун! Түүний бүх цэргүүд ээ, Түүнийг магтагтун!


ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, Тэднийг авардаг.


Харагтун, Бахуримаас гаралтай бениамин хүн Герагийн хүү Шимеи чамтай хамт байна. Намайг Маханаим уруу явдаг өдөр тэр намайг хараасан боловч тэрээр Иордан гол дээр над уруу ирэх үед нь би түүнд ЭЗЭНээр тангараглан “Би чамайг сэлмээр хороохгүй” гэж хэлсэн юм.


Тэгээд Давид Маханаимд ирэв. Абсалом болон түүнтэй хамт байсан Израилийн хүмүүс бүгд Иордан голыг гатлав.


Тэгээд тэрээр —Би чам уруу юуны тулд ирснийг чи ойлгож байна уу? Гэвч би одоо Персийн жононтой байлдахаар буцах ёстой. Тиймээс би явлаа, харин харагтун, Грекийн жонон ирэх гэж байгаа.


Буцаад ир, буцаад ир, Шуламмит аа! Буцаад ир, буцаад ир, бид чамайг ширтье! —Маханаимын бүжгийг үзэх мэт юунд та нар Шуламмитыг ширтэнэ вэ?


Түүний хүслийг биелүүлэн Түүнд үйлчилдэг Түүний түмэн цэргүүд ээ, та нар ЭЗЭНийг магтагтун.


Тэгээд Елиша залбиран, —Өө, ЭЗЭН, би залбирч байна, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галт морьд, тэргээр дүүрсэн байв.


Маханаим нутгийг Иддогийн хүү Ахинадаб,


Нерийн хүү Абнер Саулын хүү Иш-бошетын зарц нарын хамт Маханаимаас гарч, Гибеоныг чиглэв.


Учир нь Давидад туслахаар өдрөөс өдөрт хүмүүс ирсээр Бурханы цэрэг мэт агуу их цэргийг бүрэлдүүлэв.


Тэр сүр жавхлангийн Хаан гэж хэн бэ? Түмэн цэргийн ЭЗЭН, Тэр бол сүр жавхлангийн Хаан юм. Села


Swiv nou:

Piblisite


Piblisite