Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 30:1 - Ариун Библи 2004

1 Рахел өөрөө Иаковт хүү төрүүлж чадаагүйгээ хараад, эгчдээ атаархаж, Иаковт —Надаар хүү төрүүл. Хэрэв тэгэхгүй бол би үхнэ гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Рахел өөрөө Иаковт хүү төрүүлж чадаагүйгээ хараад эгчдээ атаархаж, Иаковт —Хүү өг. Хэрэв тэгэхгүй бол би үхнэ гэжээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 30:1
26 Referans Kwoze  

Уур хорсол нь мунхаг хүнийг алж, атаархал нь гэнэн нэгнийг үхүүлдэг.


ЭЗЭН Леаг нөхрөөсөө хайр хишиг хүртээгүйг үзээд, Леагийн умайг нээв. Харин Рахел нь үргүй байжээ.


Ах нар нь түүнд атаархаж, харин эцэг нь түүний үгийг сэтгэлдээ хадгалав.


Бурханы хүслийн дагуух гашуудал нь үл харамсах гэмшлийг бий болгон авралд хүргэдэг аж. Харин ертөнцийн гашуудал нь үхлийг бий болгодог.


Эсвэл ямар ч зорилгогүйгээр Сударт “Түүний бидний дотор нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг” хэмээсэн гэж та нар бодож байна уу?


Харин хэрэв та нар зүрхэндээ хорссон атаархал ба хувиа хичээсэн зорилготой бол бүү бардамна, үнэний эсрэг худал бүү ярь.


Учир нь та нар одоо хүртэл махан биеийнхээ дагуу байна. Та нарын дунд атаархал, маргаан байгаа нь та нар махан биеийнхээ дагуу, хүний ёсны дагуу явдаггүй гэсэн хэрэг үү?


Амар тайван зүрх бие махбодод амийг өгдөг бол Хүсэл тачаал ясан дахь идээ бээр юм.


Учир нь бид бас өөрсдөө урьд нь мунхаг, дуулгаваргүй, мэхлэгдсэн, зүсэн бүрийн хүсэл тачаал хийгээд зугаа цэнгэлд боолчлогдсон, муучлал болон атаа жөтөө дотор амьдралаа өнгөрөөн, бие биеэ үзэн ядаж, жигшүүрт байсан.


атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм. Би урьд нь та нарт сануулж байсанчлан урьдчилан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй.


Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот уруу явсан байлаа.


Иудейг орхин Галил уруу дахин явжээ.


Аливаа үйлс дэх хөдөлмөр ба амжилт нь хөршүүдийн хоорондох өрсөлдөөний шалтгаан болдог. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.


Хуаранд байхдаа тэд Мосед болон ЭЗЭНий ариун хүн Ааронд атаархсанд


Хэн надтай тэмцэлдэх юм бэ? Тэгвэл би дуугүй байж, үхье.


Юунд би төрөхдөө үхсэнгүй, хэвлийнээс гарахдаа эндсэнгүй вэ?


Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн арц модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн —Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв.


Харин Мосе түүнд —Чи миний өмнөөс хардаж байна уу? ЭЗЭНий бүх ард түмэн эш үзүүлэгчид байгаад ЭЗЭН тэдний дээр Өөрийн Сүнсийг тавьдаг ч болоосой хэмээн хэлэв.


Тиймээс хэрэв Та надад ингэж хандах гэж байгаа бол, хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол намайг нэгмөсөн алаач. Мууг минь бүү үзүүлээч гэлээ.


Эдгээр нь Үхэгсдийн орон, Үр хүүхэдгүй хэвлий, Ус ууж ханадаггүй газар хийгээд “Одоо болсон” хэмээн хэлдэггүй гал зэрэг юм.


Ихэд шаналсан Ханна ЭЗЭНд залбиран, гашуунаар уйлж байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite