Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 3:16 - Ариун Библи 2004

16 бас эмэгтэйд —Би чиний жирэмсний зовлонг үлэмж ихэсгэж, Чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно. Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж, Эр нөхөр чинь чамайг захирна гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 эмэгтэйд Өөрийн чинь жирэмсний бэрхшээл зүдүүрийг Би бүр ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи эрмэлзэнэ, Эр чинь чамайг эзэгнэнэ гэв.

Gade chapit la Kopi




Эхлэл 3:16
30 Referans Kwoze  

нөхөртөө захирагдан ухаалаг, цэвэр, гэрийн эзэгтэй, энэрэнгүй байхад сургах юм. Тэгвэл Бурханы үг муу хэлэгдэхгүй.


Эхнэрүүд ээ, Эзэний таалалд нийцүүлж нөхөртөө захирагдагтун.


Гэвч Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн мөн гэдгийг та нар ойлгоосой гэж би хүсэж байна.


Гэвч хэрэв эмэгтэйчүүд итгэл, хайр дотор ба зохистой байн ариусал дотор цаашид байх аваас эмэгтэй нь хүүхэд төрүүлэхээрээ аврагдана.


чуулгануудад эмэгтэйчүүд чимээгүй байг. Учир нь тэдэнд ярихыг зөвшөөрдөггүй. Харин Хууль юу хэлдэг шиг тэд захирагдаж байг.


Эхнэр нь өөрийн биеэ захирах эрх мэдэлгүй бөгөөд харин нөхөр нь захирна. Түүнчлэн нөхөр нь өөрийн биеэ захирах эрх мэдэлгүй бөгөөд харин эхнэр нь захирна.


Эмэгтэй хүн төрөхдөө гунигладаг. Яагаад гэвэл цаг нь ирсэн юм. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд нэгэн хүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй.


Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэвч, чи түүнийг дийлэх ёстой.


Бид энэ тухай мэдээг сонссон билээ. Бидний гар сул дорой байна. Бид зовлонд буюу хүүхэд төрүүлж буй эмэгтэйнх шиг өвчинд нэрвэгджээ.


Тэр эмэгтэй өөрийгөө даруу байлгах андгай болон хүлэх тангараг бүрийг нь нөхөр нь баталж, эсвэл хүчингүй болгож болно.


Хүмүүсийг “Амар тайван, аюулгүй байдал” гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирэхэд, тэд зугтааж огт чадахгүй.


Тэгээд хааны гаргах зарлиг нь түүний бүх агуу хаант улс даяар тунхаглагдахад бүх эмэгтэйчүүд нөхрүүдээ, их ч, бага ч хүндлэх болно.


Хушинд үүрлэж, Ливанд амьдрагч чамайг хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хүчтэй өвтгөхөд чи яаж ёолох бол!”.


Чи өөрөө тэднийг сургасан байтал Тэр чиний дээр чамайг захируулахаар урьдын нөхдийг тавивал чи юу гэх вэ? Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг чи өвчинд баригдахгүй гэж үү?


Үүнээс болж миний ууц бүхэлдээ өвдөн, төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав. Би ичсэнээсээ болж сонсож чадсангүй, айснаасаа болж харж чадсангүй.


Тэд айж түгшин, өвчин зовлон тэднийг барина. Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна. Тэд балмагдан бие биеэ харж, царай нь дүрэлзэн шатна.


Дамаск дорой болжээ. Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд тэвдэлт түүнийг барьж авав. Хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйнх шиг зовлон болон өвдөлт түүний зуурч авав.


Би төрөх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хашхирах дууг, анхны хүүхдээ төрүүлж буй эмэгтэйнх шиг ёолох дууг, амьсгаа давчдаж буй Сионы охины дууг сонсов. Тэрээр гараа сунгаад, “Аа, би гаслантай яа! Учир нь би алуурчдын өмнө ухаан алдав” гэж хэлэв.


Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно. Миний Боол, Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж, тэдний нүглийг нь үүрэх болно.


Тэнд тэд үймээн самуунд, Төрж буй эмэгтэйнх шиг өвчин шаналалд автжээ.


Учир нь эхлээд Адам, дараа нь Ева бүтээгдсэн билээ.


Иабез өөрийн ах дүүсээс илүүгээр хүндлэгдсэн бөгөөд ээж нь түүнийг Иабез хэмээн нэрлэхдээ “Учир нь би түүнийг зовлонтойгоор төрүүлсэн юм” хэмээжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite