Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 28:15 - Ариун Библи 2004

15 Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутаг уруу буцааж авчирна. Би чамд амласан зүйлээ биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 Харагтун, Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутагт буцааж авчирна. Би чамд амласнаа биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 28:15
48 Referans Kwoze  

Хэн ч чамайг амьдралын чинь туршид эсэргүүцэн зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсан шигээ мөн чамтай хамт байх болно. Би чамайг хаяхгүй, мөн чамайг орхихгүй.


Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална».


Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тууштай, зоригтой бай. Чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт явдаг учраас тэднээс бүү ай, тэдний өмнө бүү чичир. Тэр чамайг орхихгүй, чамайг хаяхгүй гэв.


Тэр шөнө нь ЭЗЭН түүнд үзэгдэж —Би бол чиний эцэг Абрахамын Бурхан. Бүү ай! Учир нь Би чамтай хамт байна. Миний зарц Абрахамын төлөө Би чамайг ерөөн, Чиний үр удмыг өнөр өтгөн болгоно гэв.


ЭЗЭН Иаковт —Чи өвөг дээдсийнхээ нутаг уруу, төрөл садан уруугаа буцаж яв. Би чамтай хамт байна гэлээ.


Энэ газар амьдран суу. Би чамтай хамт байж, чамайг ерөөн, энэ бүх газрыг чамд болон чиний үр хүүхдүүдэд өгнө. Би чиний эцэг Абрахамд тангарагласнаа биелүүлнэ.


Тэнгэр газар үгүй боловч, Миний үгс огтхон ч үгүй болохгүй.


Учир нь хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.


Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, дөл нь ч чамайг шатаахгүй.


Бидний Бурхан ЭЗЭН өвөг дээдэстэй минь хамт байсан шигээ бидэнтэй ч хамт байх болтугай. Тэр биднийг орхихгүй, мартахгүй байх болтугай.


Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт. Иаковын Бурхан бол бидний хүчит цайз юм. Села


Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тус болох юм. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий сүсэглэл нь бүх зүйлд тустай.


Бурхан бол худал хэлдэг хүн биш, гэмшин харамсдаг хүний хүү ч биш. Тэрээр айлдчихаад, Тэр түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Тэр түүнийгээ сайн болгохгүй гэж үү?


Израиль Иосефт хандаж —Үхэх цаг минь боллоо. Харин Бурхан та нартай хамт байж, та нарыг өвөг дээдсийн тань газар уруу буцаах болно.


Төлөвлөгөө сэдэх боловч тэр нь үл бүтнэ. Санал тавивч энэ нь үл тэснэ. Учир нь Бурхан бидэнтэй хамт байна.


Тийм учраас Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ.


ЭЗЭН түүнд —Би үнэхээр чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохиж алах мэт чи Мидианыг дийлнэ гэв.


Есүс Христийн боол, Иаковын дүү Иуда би дуудагдсан хүмүүс буюу Эцэг Бурханд хайрлагдан, Есүс Христэд хамгаалагдсан та бүгдэд илгээв.


Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт. Иаковын Бурхан бол бидний хүчит цайз. Села


ЭЗЭН Иосефтой хамт байж, түүнд хайр энэрлийг үзүүлж, шоронгийн харгалзагчийн ерөөлийг ч хүртээжээ.


ЭЗЭН Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж, тэр өөрийн эзэн Египет хүний гэрт сууж байлаа.


Тэр —Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчраад, та нар энэ ууланд Бурханд мөргөнө. Энэ нь чамд Миний чамайг илгээсний тэмдэг болно гэж айлдав.


Намайг элдэв гай зовлонгоос ангижруулсан тэнгэр элч Энэ хүүхдүүдийг ерөөж, Тэд миний нэрээр болон миний өвөг эцэг Абрахам Бас төрсөн эцэг Исаакийн маань нэрээр дуудуулж, Газар дэлхий дээр өнөр өтгөн болгох болтугай! гэв.


Иаков —Миний өвөг Абрахамын Бурхан, миний эцэг Исаакийн Бурхан, ЭЗЭН минь! Та надад “Чи төрсөн нутаг, төрөл төрөгсөд уруугаа буц, Би чамайг ерөөх болно” гэж надад хэлсэн.


Би чамтай хамт Египетэд очоод, заавал чамайг буцааж авчирна. Иосеф чиний нүдийг аниулах болно гэв.


Бурхан тэр хөвгүүнтэй хамт байж, хөвгүүн өсөж том болжээ. Тэр зэлүүд талд амьдран сууж, харваач болов.


тэдэнд өгүүлрүүн —Би эцгийн чинь хандлагыг харахад, тэр надад урьдынх шиг найрсаг биш байна. Харин миний эцгийн Бурхан надтай хамт байсан.


Би Бетелийн Бурхан байна. Чи тэнд дурсгалын багананд тос асгаж, тэнд Надад тангарагласан билээ. Тиймээс одоо босож, энэ газрыг орхин төрсөн нутаг уруугаа буц! гэжээ.


Бүгдээрээ босож, Бетел уруу явцгаая. Миний зовлонт өдөр надад хариу өгч, хаана ч явсан, надтай хамт байсан Бурханд зориулж, тахилын ширээг тэнд би босгоно гэж хэлэв.


ЭЗЭН чамд болон чиний өвөг дээдэст тангарагласан ёсоороо чамайг канаанчуудын нутаг уруу аваачин, тэр газрыг чамд өгөх үед


«ЭЗЭН чамайг ерөөн, сахих болтугай.


Тиймээс чи мэдэж ав. Чиний Бурхан ЭЗЭН бол Бурхан, Тэр бол итгэмжит Бурхан. Тэр Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад мянган үеийг хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрлээ үзүүлдэг.


ЭЗЭН Бурхан чинь чамайг өрөвдөн, чамайг тараан цацсан бүх улс үндэстнүүдийн дундаас дахин цуглуулж, олзлогдогсдыг чинь буцаана.


Чиний өмнө тэргүүлэн явагч нь ЭЗЭН юм. Тэр чамтай хамт байж, чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ! гэлээ.


Рахел Иосефыг төрүүлэх үед Иаков Лабанд хандаж —Намайг явуулж өгөөч. Намайг өөрийн нутаг, эх оронд минь буцаагаач!


тэгвэл Би Иаковтай байгуулсан гэрээгээ, бас Исаактай байгуулсан гэрээгээ, мөн Абрахамтай байгуулсан гэрээгээ санан, мөн Би энэ газрыг ч санах болно.


Харин тэдний Бурхан нь байхын тулд үндэстнүүдийн нүдний өмнө Египетийн нутгаас гарган авчирсан, өвөг дээдэстэй нь байгуулсан гэрээгээ Би тэдний төлөө санах болно. Би бол ЭЗЭН” гэлээ.


Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд Тэр Өөрийн тэнгэр элч нарт чиний талаар тушаал өгнө.


харин «Израилийн хөвгүүдийг хойд зүгийн нутгаас болон Өөрөө тэднийг хөөн зайлуулж аваачсан бүх орнуудаас авчирсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэгдэх өдрүүд ирж байна. Учир нь Би тэдний эцэг өвгөдөд өгсөн тэдний өөрсдийн нутагт тэднийг авчрах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite