Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 27:46 - Ариун Библи 2004

46 Ребека Исаакт хандан —Би хитчүүдийн охидоос болж амьдрах дургүй боллоо. Хэрэв Иаков түүн шиг энэ нутгийн охидоос, хитчүүдийн охидоос эхнэр авбал миний амьдрал юу болохсон билээ? гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

46 Ребека, Исаакт —Хитчүүдийн охидоос болж амьдрал минь гутмаар боллоо. Хэрэв Иаков түүн шиг энэ нутгийн эсвэл хитчүүдийн охидоос эхнэр авбал надад амьд явах хэрэг юун билээ? гэв.

Gade chapit la Kopi




Эхлэл 27:46
11 Referans Kwoze  

Би чамайг тэнгэрийн Бурхан ба газрын Бурхан болох ЭЗЭНий нэрээр тангараглуулъя. Энэ нь чи миний амьдран сууж байгаа канаанчуудын охидоос хүүд минь эхнэр сонголгүй,


Бас Есав Канааны охид нь өөрийн эцэг Исаакт таалагдахгүй байгааг ажиглажээ.


Та намайг Үхэгсдийн оронд нууж, Таны уур хилэн буцтал Та намайг хадгалж, Та надад хязгаар тогтоон өгч, намайг санадаг ч болоосой!


Би өнгөрөн одож байна. Би мөнх амьдрахгүй. Миний өдрүүд амьсгал учраас намайг ганцааранг минь орхиоч.


Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн арц модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн —Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв.


Тиймээс хэрэв Та надад ингэж хандах гэж байгаа бол, хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол намайг нэгмөсөн алаач. Мууг минь бүү үзүүлээч гэлээ.


Тэгэхэд Бурхан Ионад —Энэ ургамлаас болж уурлах шалтгаан чамд байна гэж үү? хэмээн айлдсанд, Иона —Надад үхтлээ уурлах шалтгаан байна гэж хэлэв.


Тийм учраас одоо ЭЗЭН, надаас миний амийг аваач. Учир нь надад амьд явснаас үхсэн нь дээр гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite