Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 27:4 - Ариун Библи 2004

4 миний дуртай амтат хоолыг хийж, надад авчирч идүүлэн, үхэхээс минь өмнө зүрх сэтгэлээр минь өөрийгөө ерөөлгө гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 миний дуртай амтат хоолыг хийн авчирч надад идүүлэгтүн. Тэгвэл би үхэхээсээ өмнө чамайг зүрх сэтгэлээсээ ерөөе гэв.

Gade chapit la Kopi




Эхлэл 27:4
23 Referans Kwoze  

Итгэлээр Исаак ирэх зүйлсийнх нь талаар Иаков, Есав нарыг ерөөжээ.


Иосеф —Эд нар бол энд Бурханаас надад хайрласан миний хөвгүүд гэж эцэгтээ хэлэв. Эцэг нь —Одоо тэднийг над дээр авчир! Би тэднийг ерөөе! гэлээ.


Эдгээр нь Израилийн арван хоёр овог байжээ. Энэ бол тэднийг ерөөхдөө эцгийнх нь хэлсэн үг юм. Тэрээр хүн тус бүрд тохирох ерөөлийг хайрлажээ.


Исаак —Надад агнасан ангийн махаа авчир! Би хүүгийнхээ агнасан ангийн махнаас идээд, зүрх сэтгэлээрээ чамайг ерөөн адислая! гэхэд Иаков түүнд авчирч, тэр идэв. Тэгээд тэр бас түүнд дарс авчирч өгсөнд, тэрээр уужээ.


Тийнхүү ерөөж байхдаа Тэр тэднээс салж, тэнгэр өөд оджээ.


Симеон тэднийг ерөөгөөд, Түүний эх Мариад —Харагтун, энэ Хүүхэд Израильд олныг унагах, босгох болон эсэргүүцэх тэмдгийн төлөө томилогджээ.


Ингээд Иошуа тэднийг ерөөн явуулахад тэд майхнууд уруугаа явав.


Тэгэхэд Иошуа Иефуны хүү Калебыг ерөөж, түүнд Хеброныг өв болгон өгөв.


Надад ангийн мах авчирч, амттай хоол хийж, надад идүүлэн, үхэхээс минь урд ЭЗЭНий өмнө өөрийгөө ерөөлгө гэж байна.


Төгс хүчит Бурхан чамайг ерөөж, чамайг олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болгон, чамаар олон үндэстнүүдийг бий болгож,


амтат хоол хийж, түүнийгээ эцэгтээ аваачаад, —Эцэг минь ээ, өндийж суугаад, хүүгийнхээ агнасан ангийн махнаас идэж, зүрх сэтгэлээрээ намайг ерөөн адислана уу? гэжээ.


Иаков ойртон очиж, түүнийг үнссэнд эцэг нь хувцсыг нь үнэртээд, түүнийг ерөөн адислаж, —Миний хүүгийн үнэр нь ЭЗЭНий ерөөсөн хээрийн үнэр байна.


түүний гар нь ах Есавынх шиг үсэрхэг байсан учир түүнийг ялгаж таньсангүй ерөөжээ.


Тэд Ребекаг ерөөн, —Охин дүү минь, Чи мянга түмэн хүний эх болох болтугай! Чиний үр хүүхэд дайсныхаа хотын хаалгыг эзлэх болтугай! хэмээжээ.


Абрамыг ерөөж өгүүлрүүн —Тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан Абрахамыг ерөөх болтугай!


Исаакийг хүү Есавдаа үг хэлж байхад нь Ребека түүнийг нь сонсож байжээ. Есав ан хийхээр хээр тал уруу одов.


Чи мал дээрээ очоод хоёр сайн ишиг надад авчирвал би түүгээр аавын чинь дуртай сайхан хоолыг хийж өгье.


Тэр одож, түүнийг авч, ээждээ авчирч өгөв. Тэгээд ээж нь эцгийнх нь дуртай сайхан хоолыг хийжээ.


Өөрийн хийсэн амтат хоол, талхыг хүү Иаковт өгөв.


Иаков эцэгтээ хандан —Би таны ууган хүү Есав байна. Би таны надад хэлсэн ёсоор хийлээ. Та өндийж суугаад, миний агнасан ангийн махнаас зооглож, зүрх сэтгэлээсээ намайг ерөөж өгнө үү? гэсэнд


Swiv nou:

Piblisite


Piblisite