24 Тэгээд Исаак —Чи үнэхээр миний хүү Есав мөн үү? гэсэнд Иаков —Тийм ээ гэжээ.
24 Исаак —Чи үнэхээр миний хүү Есав мөн үү? гэсэнд Иаков —Би мөн гэв.
Бие биедээ худал бүү ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ бузар муу зуршилтай нь тайлж,
Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биедээ эрхтнүүд юм.
Худалч уруул ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг бол Итгэлтэйгээр үйлдэгсэд Түүний таалалд нийцдэг.
Та нарын хийх ёстой зүйлс нь эдгээр юм. Нэг нэгэндээ үнэнийг хэл. Үнэнээр шүүгтүн. Шүүлт нь та нарын дааман хаалгануудад амар амгалангийн төлөө байг.
Заль мэх болон худлыг надаас хол байлгаач. Намайг хоосон ядуу ч бус, баян тарган ч бус байлгаач. Надад оногдох хувь болох хүнсийг өгч хайрлаач.
Үнэнч ам мөнх настай бол худалч хэл агшин зуурын настай.
Чиний гэм буруу амыг чинь сургадаг бөгөөд чи зальтны хэлийг сонгодог.
Ахиш —Өнөөдөр чи хэн уруу дайран тоносон бэ? гэж асуухад нь Давид —Иудагийн Негев, Иерахмеелийн Негев, Кенийн Негев зэргийн эсрэг гэж хариулдаг байв.
Ийнхүү Давид тэдний өмнө эрүүл саруул ухаантайгаа нуун, галзуу солиотой юм шиг байн, хаалганы самбар дээр юм сараачин, сахал уруугаа шүлсээ гоожуулав.
Давид тахилч Ахимелехт —Хаан нэг хэргийг тушааж, “Чамайг илгээж, чамд тушаах зүйлийг нэг ч хүнд мэдүүлж болохгүй” Би залуустай нэгэн газарт уулзахаар болзов” гэсэн.
Хаан тэр эмэгтэйгээс —Ямар зовлон чамд учрав? гэж асуухад, тэр эмэгтэй хариулан —Үнэндээ би бэлэвсэн эмэгтэй, нөхөр минь нас барсан билээ.
түүний гар нь ах Есавынх шиг үсэрхэг байсан учир түүнийг ялгаж таньсангүй ерөөжээ.
Исаак —Надад агнасан ангийн махаа авчир! Би хүүгийнхээ агнасан ангийн махнаас идээд, зүрх сэтгэлээрээ чамайг ерөөн адислая! гэхэд Иаков түүнд авчирч, тэр идэв. Тэгээд тэр бас түүнд дарс авчирч өгсөнд, тэрээр уужээ.
Хөгшин эш үзүүлэгч түүнд —Би ч бас чамтай адил эш үзүүлэгч. Тэнгэр элч ЭЗЭНий үгээр надад хэлэхдээ “Түүнийг гэртээ дагуулан ирж, талх идүүлэн, ус уулгаарай” гэсэн юм гэв. Гэвч тэрээр худал ярив.