Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 24:14 - Ариун Библи 2004

14 нэгэн охинд “Чи ваараа тонгойлгож, уснаасаа надад уулгана уу?” гэхэд тэр бүсгүй “Уу, уу! Би бас таны тэмээг ч усалж өгье” гэж хэлбэл тэр нь Таны зарц Исаакт Танаас заяасан хүн мөн болно. Түүгээр Та миний эзэнд хайр энэрэл үзүүлснийг би мэднэ гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 “Чи ваараа тонгойлгож, уснаасаа надад уулгана уу?” гэж намайг асуухад “Уу, уу! Би бас таны тэмээг ч усалж өгье” гэж хариулагч эмэгтэй нь Таны зарц Исаакт Танаас заяасан хүн байг! Та миний эзэнд хайр энэрэл үзүүлснийг тань үүгээр би мэднэ гэв.

Gade chapit la Kopi




Эхлэл 24:14
22 Referans Kwoze  

би одоо хэсэг ноосыг үтрэмийн шалан дээр тавина. Хэрэв зөвхөн тэр ноосон дээр л шүүдэр бууж, хамаг газар хуурай байвал, Та амласан ёсоор надаар дамжуулан Израилийг аврах болно гэдгийг чинь би мэдье гэв.


Иймд Гидеон —Хэрэв би Таны мэлмийд таалал олсон бол надтай ярилцаж буй нь Та мөн гэсэн тэмдгийг надад харуулаач.


Абрам —Эзэн БУРХАН минь! Би энэ газрыг өвлөн авахаа хэрхэн мэдэх вэ? гэсэнд


Өөртөө Бурхан ЭЗЭНээсээ тэмдэг гуйгтун. Үхэгсдийн орон шиг гүн, эсвэл тэнгэр шиг өндөр хүсэлт тавь.


Орон байр болон эд хөрөнгө нь эцгээс өвлөн ирдэг бол Ухаалаг эхнэр ЭЗЭНээс ирдэг ажээ.


Ялам модны төглийн дээгүүр алхах чимээг сонсмогц чи дайрагтун. Учир нь ЭЗЭН филистчүүдийн цэргийг дайрахаар чиний түрүүнд гарсан байна гэв.


Тэд түүнд хандан —Бидний хийж буй аян бүтэмжтэй болох эсэхийг бидэнд мэдүүлэхийг Бурханаас асууж өгнө үү? гэж гуйв.


Залбирахдаа үргэлж Бурханы хүслээр одоо л нэг та нар дээр очих завшаан олдоосой гэж гуйдаг.


Иоаб Амасад —Ах минь, та амар байна уу? хэмээн өгүүлээд, Амасаг үнсэхээр баруун гараараа сахлыг нь атгав.


Хэрэв таны эцэг “Сайн” гэж хэлбэл таны боол аврагдана. Харин хэрэв тэр ихээр хилэгнэвэл тэр надад хор учруулахаар шийджээ гэдэгт итгэ.


тэрээр надад «Уу, уу! Би бас тэмээнүүдэд чинь ус авчиръя» гэж хэлбэл тэр бүсгүй нь ЭЗЭНээс миний эзний хүүд заяасан хүн болно” гэж


Хотынхны охидыг ус авахаар гарч ирэхэд би худгийн дэргэд зогсож байгаад,


Зарцыг үгээ хэлж дуусаагүй байтал Ребека мөрөн дээрээ ваартайгаа гарч ирэв. Тэр Абрахамын дүү Нахорын эхнэр Милкагийн хүү Бетуелийн охин байжээ.


тэр бүсгүй —Эзэн минь, уу! гээд ваараа яаран гар дээрээ буулгаж уулгав.


Тэр бүсгүй түүнд ус уулгаж дуусаад, —Би бас ус утгаж, таны тэмээнүүдийг ч ханатал нь усалъя гэж хэлэв.


Би худгийн дэргэд зогсож байя. Залуу бүсгүйг ус авахаар ирвэл би түүнд «Чи ваартай уснаасаа надад жаахан уулгана уу?» гэж хэлэх ба


Swiv nou:

Piblisite


Piblisite